Е.ТРОФИМОВ
(түүхч, сэтгүүлч)
Зөвлөлт Орос улс анх Монгол Улсад байсан цагаантны цэргээ устгах зорилгоор өөрийн цэргээ Монгол Улсад оруулсан. Харин энэ орныг эзлэх огт сонирхолгүй байлаа. Нэгэнт онцын сонирхол байгаагүй болохоор Монгол Улсад хязгаарлагдмал хаант засаглалыг үлдээж, большевикүүдэд үнэнч бус буриад нарыг тэндээ ажиллуулж байв. 1923 оноос эхлээд Зөвлөлт холбоот улс нь Хятад улсын Гоминдан намтай нягт хамтын ажиллагаа хөгжүүлж, энэ намыг империализмтай тэмцэх холбоотон гэж үзсэн юм. 1924 оноос эхлээд Зөвлөлтийн зэвсгийг Хятадад нийлүүлж, тийшээ зөвлөлтийн цэргийн мэргэжилтэн нарыг илгээжээ. Үүнээс хойш “улаан Хятад улс” нь удаан хугацаанд Зөвлөлтийн цэргийн болон үзэл суртлын довтолгооны хамгийн чухал бай байсан билээ. Эдгээр нөхцөл байдалд Монгол Улс нь Москвагийн эрх баригчдаас хувьд шинэ даалгавар авч Хятад улс руу зэвсэг болон мэргэжилтэн дамжуулах хонгилын үүрэг гүйцэтгэж байв. 1924 оноос 1930-аад оны эцэс хүртэл зөвлөлтийн ажилтан нарын хоорондын солилцож байсан бичиг хэрэгт Монгол Улсыг “Монголын хонгил” эсхүл ердөө “хонгил” гэж нэрлэдэг байж. Зөвлөлт-Монголын харилцааны талаар ярихад сэтгэцийн хүчин зүйлийг бодолцох зүйтэй бөгөөд большивекүүд европын туйлын төв үзэлтэн байснаа харгалзвал зохино. Тэдний туйлын зорилго нь аж үйлдвэржсэн Герман улс байсан бөгөөд хожим түүний оронд АНУ оржээ. Харин Европ бус орны /Хятад, Иран, Турц, араб орнууд зэрэг/ ард түмнийг бүдүүлэг гэж үздэг байсан тул тэдгээрийг даян дэлхийд ноёрхол тогтооход зарлагын материал болгон ашиглахыг зөвшөөрч байсан юм. Тэр дүрс зурагт нүүдэлчин монголчууд эцсийн байранд орж – большевикүүд тэднийг бүр хоцорсон зэрлэгүүд мэт үзэж, дэлхийн хувьсгалын ялалтад ашиглахад бүр ч төвөгтэй гэж үзэж байлаа. Зөвлөлтийн коммунистуудын боловсрол болон оюун ухааны түвшин хүрэлцээгүй байснаас хамгийн хөгжсөн ард түмнээс дутахааргүй уран баримал бүтээдэг монголчуудыг ойлгох чадваргүй байсан хэрэг. Европын сэргэн босголтын эрин үеийн нэгэн зэрэг гоц дүрслэх урлагийн бүтээл бүтээсэн монголчууд зэрлэг бус ч болхи бус байсныг коммунистууд ойлгох чадваргүй байлаа. Большевикүүд зөвхөн олон сая тонн ширэм, олон сая кубметр бетонд ач холбогдол өгч байсан юм. Харин цөөн хүн амтай хээр талын олон түмэнд эдгээр зүйл байсангүй. Тиймээс ч Зөвлөлтийн баримталж байсан евроцентризм хэмээх бодлогын үр дүнд тэд монголчуудад арьсаар ялгаварлах үзлээр хандаж байлаа. Энэ хандлага нь соёл гэгээрэлгүй болон боловсролгүй хүмүүсийн шинж л дээ. Үүн дээр зөвлөлтийн дотоодын бэрхшээл тухайлбал бүх л түвшинд дэлгэрсэн хээл хахууль, дарга нарын болон гүйцэтгэгчдийн хариуцлагагүй хандлага болон залхуу хойрго явдал нэмэгдэнэ. Хүчгүй хийгээд агуу их хөршид шахалт үзүүлэх чадваргүй, үр нөлөөгүй, Москвагаас бүрэн хамааралтай Монгол Улсад энэ нь улам эмзэг тусдаг байв.
Харин Зөвлөлт Холбоот улс “ахын” үүрэгт дассаны дараа Монгол Улсын гадаадын улс төрийн болон эдийн засгийн бүх л харилцааг тасалжээ. Хорьдугаар зууны хориод жилийн дунд гэхэд Улаанбаатараас Англи, Япон, Америк болон Бельгийн компаниудын төлөөлөгчдийг хөөн зайлуулжээ. Монгол Улсын гадаад орнуудтай шинжлэх ухаан болон соёлын бүх л харилцааг тас зогсоожээ. 1926 онд хэсэг монгол залуучуудыг Герман болон Франц улсад суралцуулахаар илгээсэн боловч Москвагийн шаардлагаар сургуулийг нь төгсүүлэлгүй тэдгээр оюутныг 1929 онд эх орон руу нь ирүүлсэн байдаг. (Ломакина И.И. Монгол Улсын хуучин болон шинэ нийслэл. Москва.: Эрдэм шинжилгээний нийтлэлийн нөхөрлөл КМК, 2006, нүүр 162).
1924 онд Монгол Улс ЗХУ-д хэсэг зэвсэг захиалжээ (хэдэн мянган винтов буу, хэдэн зуун пулемёт буу болон хэдэн арван их буу). Москва ямар ч баримжаагүй өндөр үнэ, дээр нь алтаар урьдчилгаа төлбөр шаарджээ. Нэгэнт бусад бүх улстай харилцах харилцааг Зөвлөлтийн байгууллагууд тасалсан болохоор монголчууд аргагүй зөвшөөрчээ. Харин нэгэнт үнэ нь төлөгдсөн зэвсэг нь Монгол Улсад орж ирэхэд монгол ардын цэргийн дарга нар балмагдсан юм. Учир нь засвар авахгүй, хэрэглээнээс хасагдсан зэвсэг орж ирсэн хэрэг. Винтов буунуудын замаг нь ажилгүй, гол төмөр нь элэгдсэн болон зэвэрсэн, эвдэрхий бөгс модтой, пулемёт болон их буунууд замаггүй байлаа. Хилэн бадарсан монголчууд Итали улсаас зэвсэг авахаар тохиролцсон боловч зөвлөлтийн эрх баригчид хэлцлийн хэрэгжилтийг болиулж чадлаа. Эцэст Монгол Улс ашиглаж болох зөвлөлтийн зэвсэг авч чадсан боловч хугацаа алдагдсан болон бүрэн бус тоогоор ирсэн гэдэг. Монголчууд дутуу нийлүүлэгдсэн зэвсгийн үнийн зөрүү болон хугацаа хожимдуулсан торгууль нэхэмжилсэн боловч амжилт олоогүй. Тийнхүү эдийн засгийн хамтын ажиллагааны арга барил буюу зөвлөлтийн бүтээгдэхүүний үнийг нь зарим тохиолдолд хэд дахин өсгөх, нийлүүлэх хугацаа хожимдуулах, хуучин, эдлэгдсэн техник нийлүүлэх, гэрээнд зааснаас цөөн тоо хэмжээ нийлүүлэх явдал Зөвлөлт Холбоот Улс сөнж алга болтол үргэлжилсээр байлаа.
Зөвлөлтийн холбоочдын Монгол Улсад байгуулсан утас, цахилгаан мэдээний сүлжээ нь эхний ээлжид тухайн оронд ажиллаж байсан зөвлөлтийн байгууллагуудыг, ихэвчлэн зөвлөлтийн цэрэгт үйлчилдэг байжээ. Тэрчлэн зөвлөлтийн мэргэжилтэн нарын барьсан цөөн үйлдвэрүүд, ихэвчлэн барилгын болон засварын, Зөвлөлтийн байгууллагуудын эзэмшилд байсан бөгөөд ихэвчлэн өөрсдийг үйлчилж байлаа. Монголын бүх уул уурхайнууд зөвлөлтийн эзэмшилд байлаа. Зөвлөлтийн мэргэжилтэн нар монголчуудыг сургах, ажилд авах их дургүй байв. Бүх мэргэжилтэн болон ажилчдын олонх 1991 он хүртэл Зөвлөлтийн хүмүүс байлаа. Үүнийг харуулах тод жишээ бол 1989 оны арванхоёрдугаар сард монголчууд Сталины хөшөө буулгахад хагас сая хүн амтай Улаанбаатар хотод кранчин мэргэжилтэй ганц ч монгол хүн олдохгүй байсан юм.
Хорь дугаар зууны тавиад онуудад Монгол Улсаар дайруулж Москва – Бээжин төмөр замыг барьсан бөгөөд энэ төмөр зам нь Зөвлөлт Холбоот улсын бүрэн өмчид байж, ХБНЗСХУ болон Хятадын эрх ашигт нийцэн ажиллаж байлаа. 1974 онд зөвлөлтийн байгууллагууд зэс-молибдены үйлдвэр барьсныг асар том “ах дүүгийн” тусламж мэт зарлаж байв. Гэтэл Монгол Улсад огт хэрэгцээгүй бөгөөд энэ үйлдвэр Хөдөө аж ахуйн орон болох Монгол Улсын эдийн засагтай ямар ч холбоогүй уул уурхайн салбарын аварга том энэ үйлдвэр нь зөвлөлтийн аж үйлдвэрийн хэрэгцээний зэс молибденээ олзворлож, харин Монгол Улс энэ үйлдвэрээс шалихгүй дүнтэй татварт авч байсан юм. Зэсийг ЗХУ-д зах зээлийн үнээс доогуур үнээр нийлүүлж байсан эдийн засгийн хагас колонийн харилцаанд монголчууд харамсах нь аргагүй (Монгол Улсын уулын баяжуулах Эрдэнэт комбинат дахь Орос улс хувиа ойлгомжгүй худалдсан байдаг).
Хэрэгцээгээ хангах зорилгоор ЗХУ тийнхүү аврага том комбинат Эрдэнэт хотод барьж байгуулсан боловч Монгол Улсад хэрэгцээтэй ган хайлуулах үйлдвэр барихад туслахаасаа татгалзаж “Хэрэгцээт ганг ЗХУ-аас ав” гэжээ. Монголчууд Япон улсад хандаж 1993 он гэхэд япончууд Дархан хотноо ган хайлуулах үйлдвэрээ барив. Бэлэн бүтээгдэхүүнээ экспортод нийлүүлдэг Монголын хамгийн том үйлдвэр Говь комбинатыг 1981 онд япончууд барьсан бөгөөд энэ үйлдвэр ямааны ноолуур болон тэмээний ноос боловсруулж, түүгээрээ цамц, малгай, хөнжил зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. ЗХУ-д Монголын савхин цамц болон нэхий дээл эрэлт ихтэй байсан бөгөөд эдгээр бүтээгдэхүүний үйлдвэрийг Югославын мэргэжилтэн нар барьж, Швейцар, баруун Герман, Итали болон Англи машин төхөөрөмжөөр тоногложээ. (Ломакина И.И. Монгол Улсын хуучин болон шинэ нийслэл. Москва: Эрдэм шинжилгээний нийтлэлийн нөхөрлөл КМК,, 2006, нүүр 272). Үүнээс үзэхэд монголчуудын хувьд “ах дүүсэг” хамтын ажиллагаанаас илүү хөрөнгөтөн орнуудтай хийх арилжаа хавьгүй илүү ашигтай байсан болж таарна. Харин Зөвлөлтийнхэн тийм хамтын ажиллагааг чадлаараа саатуулж байсанд асуудал оршино.
Зөвлөлтийнхэн бусад орнуудад чиглэгдсэн экспортоо хязгаарлаж, харин ЗХУ-д нийлүүлж байсан Монголын экспортын барааг хямдарсан үнээр авч, ЗХУ-аас нийлүүлж буй барааг хэт өндөр үнээр худалдаж байлаа. Монголчууд ямааны ноолуурын дөнгөж 20 хувийг хөрөнгөтөн орнуудад нийлүүлэхийг зөвшөөрч, харин 80 хувийг ЗХУ-д нийлүүлэх үүрэгтэй байв. ЗХУ нэг тонн ямааны ноолуурт монголчуудад 17 мянган рубль төлж байсан бол, Унгар улс – 36 мянган рубль, Япон улс – 85 мянган АНУ доллар төлж байсан. Харин Англи улс 90 мянган АНУ доллар төлөхөд бэлэн байлаа. (Яскина Г.С. Монгол улсын түүх. Монгол Улс: ХХ зуун. Орос улсын дорнын судалгааны хүрээлэн, 2007, нүүр 241). Зөвлөлтийн байгууллагуудын Монгол Улсаас худалдан авч байсан үнэ нь ЗХУ-ын дотоодын үнээс гурав дахин бага байлаа, харин мах нь Монголын экспортын суурь бүтээгдэхүүн байлаа. Монгол Улс 1991 он хүртэл ЗХУ-тай хийж байсан худалдаанд алдагдалтай тэнцүүртэй байсан нь ЗХУ энэ худалдаанд тэнцүүргүй худалдааны нөхцөл тулган зөвшөөрөгдсөнд оршиж байв.
Бусад орнуудтай хамтын ажиллагаа тогтоох монголчуудын удаа дараагийн оролдлогыг ЗХУ тасалж ирлээ. Бүр хорьдугаар зууны хориод онуудад Зөвлөлтийн эрх баригчдийн шахалтаар монголчууд Германы компаниудтай байгуулсан, арьс шир болон нэхмэлийн хэдэн үйлдвэр барих талаар гэрээг цуцлуулжээ. Тэрчлэн хорьдугаар зууны жараад онуудын эцсээр Зөвлөлтийн шахалтаар Монголын цорын ганц газрын тос нэрэх үйлдвэрийг хаажээ. “Хэрэгцээт газрын тосоо болон бензинээ ЗХУ-аас өндөр үнээрээ худалдан аваарай” гэсэн үг. Монголын төр засагт Х.Чойбалсангийн хийсэн цуст ”цэвэрлэгээний” өмнөх Монгол Улсын бүх Ерөнхий сайдууд Зөвлөлтийн улс төрийн бодлогын колонийн шинж чанарыг ил шүүмжилж ирлээ. Харин тэдгээрийг ээлж дараалан Зөвлөлтийн дотоод яамныхан буудаж хороосны дараа гомдол зогссон.
ЗХУ-аас аливаа томоохон тусламж авахын тулд Монгол Улсын удирдлага арга заль, зарим тохиолдолд өдөөн хатгалга хэрэглэж байв. 1939 онд Монгол Улсын удирдлагын өдөөн хатгалгаа нь Халхын голын тулалдаанд хүргэсэн байж болох юм. 1958 онд Монголын удирдлага зөвлөлт-хятадын харилцаа эрс хурцадсаныг ашиглан газар тариалангийн салбартаа зөвлөлтийн томоохон хөрөнгө оруулалтыг олж авчээ. Улсын хойд хэсэгт үр тарианы аж ахуйнуудыг байгуулж, Зөвлөлтийн техникээр, түлш, тослох материалаар болон бордоогоор хангагджээ. Монголчууд Бээжингийн талд урвахаар заналхийлж, үүнийг амжилттай хэрэгжүүлжээ. Өөрийн үр тариагүй мал аж ахуйн орон далаад онуудын эцсээр үр тарианы хэрэгцээгээ дотоодоос бүрэн хангаж чадлаа.
1984 онд монголчууд Москватай хийсэн хэлэлцээнд Хятад хөзрөө дахин чадамгай ашиглажээ. Тэр үед олон жилийн маргааны эцэст бүрэн зөнөсөн Цэдэнбалын огцруулах, түүнийг Москвад явуулах, тэрчлэн Эрдэнэт комбинат болон Улаанбаатар төмөр замын активын тавин хувийг Монгол Улсын өмчид авахаар Жамбын Батмөнх тэргүүтэй Монголын удирдлага зөвлөлтийнхэнтэй тохиролцож чаджээ. Зөвлөлт Холбоот Улс олон жилийн туршид эдгээр сэдвээр ярилцахаас татгалзаж байсан боловч дэлхийн тавцанд түүний байр суурь буурсан, “социалист нөхөрлөлийн” орнуудад зөвлөлтийг үзэн ядах, сөрөг хүчний хөдөлгөөнүүд хүчтэй болжээ. Монгол оронд ч дургүйцэл буй болж, монголчууд зөвлөлтийн иргэдтэй, түүний дотор цэргийн албан хаагчидтай мөргөлдөөн гаргаж, энэ нь Афганистан дахь дайны орчин байдал шиг осолтой мэт санагджээ.
Зөвлөлт-Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улсад хөдөө аж ахуй болон эрдэс түүхий эд боловсруулж, өрсөлдөх чадалтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх орчин аж үйлдвэрийн салбаруудыг бүтээж чадаагүйг зөвлөлтийн эрдэмтэд хүртэл хүлээн зөвшөөрчээ. Энэ орон ихэвчлэн түүхий эд үйлдвэрлэгч орон хэвээрээ байна. БНМАУ-ын аж үйлдвэрийн үр ашиг бүхэлдээ дорой байлаа. Үйлдвэрлэлийн болон хөдөлмөрийн сахилга батыг олонтаа зөрчиж болон салан задгай явдал их гарчээ. (Яскина Г.С. Монгол Улсын түүх. Монгол Улс: ХХ зуун. Орос улсын дорнын судалгааны хүрээлэн, 2007, нүүр 247, 284). Өөрөөр хэлбэл социализм байгуулсан 60 жил, зөвлөлтийн “тусламж” болон харилцан туслах зөвлөлийн гишүүнчлэл Монгол Улсын хоцрогдлыг арилгаж чадаагүй.
Монгол Улс Зөвлөлтийн колони байсан эсэхэд ямар ч эргэлзээ байхгүй. ЗХУ-ын энэ орны талаар явагдсан нийгмийн, эдийн засгийн, цэргийн, дипломат болон соёлын бодлого нь Их Британи, Франц, Бельги болон Нидерландаас тэдгээрийн колонийн талаар явуулсан бодлогоос бараг ялгаагүй байв. Харин нэг маш их ач холбогдолтой ялгаатай байжээ. Европ гүрэн орнуудын колонийн дарамт байнга суларч байсан. Үүнд колониуд дахь үндэсний чөлөөлөх хөдөлгөөний дарамт, эзэн улсууд дахь колонийн эсэргүүцсэн хүчнүүдийн өсч буй үр нөлөөнд болон колониудад ажиллаж буй компаниудын эдийн засгийн өөрчлөгдөж буй эдийн засгийн сонирхлын нөлөө ч бий. Харин ЗХУ-аас колонийн талаар явуулж байсан нийгэм эдийн засгийн бодлого нь туйлын тогтонги байсан бөгөөд хэдэн арван жилийн туршид өөрчлөгддөггүй байв. Үүнд Монгол Улсаас гадна БНАГУ, Польш, Чехословак, Унгар болон Болгар хамаарагдаж байжээ. ЗХУ-ын бусад колониудтай зэрэгцүүлэн үзэхэд Монгол Улс нь хамгийн хайргүй болон нэр хүндгүй нь байжээ. Бусад колониудыг эзэн улсын хяналтаас гарч болох мэт болгоомжилж байсан, харин Монгол хаачих вэ? Жишээлбэл Их Британийн Британи Сомали-д тийнхүү хандаж байв. Энэтхэг болон Өмнөд Африк Британийн хайртай колониуд байсан бол Британид Сомали нь хамгийн сонирхолгүй байв. Чад Францад онцын хэрэгцээгүй байсан ч, түүнийг хаашаа хийх вэ?
* * *
ЗХУ Монгол Улсаас юу авсан бэ? Эх орны их дайны үед монголчууд орос цэргүүдэд нэхий хүрэм, эсгий гутал болон ноосон дотуур хувцас нийлүүлжээ. Өөртөө маш дутагдалтай байсан зүйлээ Зөвлөлтийн хүмүүст бэлэглэж байсан нь хүн цөөнтэй Монгол ард түмэнд хүндэтгэлтэй хандах хангалттай шалтгаан юм. Хэдийгээр дайны үед монголчууд өөрсдөө цоорхой эсгий гэрт болон элэнхий хувцсанд даарч байсан ч сүүлчийн цөөн төгрөгөө ахин дахин тоолж, ЗХУ-д зөвхөн нэхий хүрэм бус амьд мал, эсгий болон мөнгөө явуулж байлаа. Тэд үүнийг сайн дураараа хийдэг байсан уу эсхүл аймшигт маршал Чойбалсангийн тушаалаар уу? Ихэвчлэн тушаалаар боловч нэгэнт эдгээр хүрэм бидний өвөг дээдсийг хүйтнээс хамгаалж байсан тул энэ нь ач холбогдолгүй юм.
Зөвлөлтийн тооцооны Монгол Улсын өр гэгч тэнцүүргүй хоёр улсын колонийн шинж чанартай барааны солилцооноос үүссэн бөгөөд хууль ёсны бус юм. Эдгээр өрийг манай эрх баригч заримдаа өршөөдөг харин зарим үед нэхдэг юм. Зөвлөлтийн цэргийг Монгол Улсад гадны халдлагаас хамгаалах зорилгоороо бус Зөвлөлтийн гадаад улс төрийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсад байлгаж байв. Энэ богино завсарлага 70 жил үргэлжилжээ. Үүнд Монголчууд ЗХУ-д талархах үүрэгтэй юу? Үүнийг тэд өөрсдөө шийдвэл зохино.
Хэдийгээр орчин үеийн гэх нэрлэж болох бүх үйлдвэр, барилга, дэд бүтэц, ложистик, боловсрол, эрүүлийг хамгаалах салбар, арми, төрийн бүтцийг Зөвлөлтийн мэргэжилтэн нарын туслалцаатай буй болсон боловч эдгээр бүгдийн Монголын санхүүжилтээр эсхүл ЗХУ-ын тэнцүүргүй бус худалдаанаас олсон мөнгөөрөө санхүүжилсэн болно. Үүнийг “ах дүүсэг тусалцаа” гэж үзэх нь алдаатай байна. Эдгээр бүгд дэлхийн түвшингөөс ихээхэн хоцорсон Зөвлөлтийн эх загвараас бүр ч дорой хуулбарууд байжээ. Жишээлбэл, жараад онд баригдсан орон сууцууд дотроо бие засах газаргүй байлаа. Тэр орон сууцуудыг эргэн тойронд олон тооны өмхий ердийн жорлон байлаа. 1990 онд гэхэд нийслэл хотын оршин суугчилын олонх нь эсгий гэр амьдарч байсан бөгөөд хотын хорооллуудын эргэн тойрон хиртэй саарал өнгөтэй далай мэт гэр хороололтой байж, тэдгээрийн болхи зуухнуудаас утаа, хиншүү гарна. Орон сууцны хорооллууд ч явган хүний замгүй, машины ч замгүй, барилгууд эмх замбараагүй байршилтай, эзгүй газрууд хог, зэрлэг ургамалтай, нүд хальтармаар дүрс зурагтай байжээ. 2017 онд 1,4 сая оршин суугчтай Улаанбаатар тийм ч том бус боловч экологийн талаар хамгийн таатай бус хотуудад тооцоогдож байна. Зөвлөлтийн мэргэжилтэн нарын барьсан дөрвөн цахилгаан станц болон эмх замбараагүй байршуулсан, Зөвлөлтийн хийцийн уурын тогооны газрууд дээр нь гэр хорооллын олон мянган болхи зуухны утаа одоог ч Бээжин, Новокузнецк болон Красноярск хотоос илүү дарамталж байна. Үүний нэг шаалтгаан нь орчин үеийн орон сууцны асар их дутагдал байна. Асар их тооны болхи жорлон агаарыг хүчтэй өмхийрүүлэхийн дээр гол, горхи, нууруудыг бохирдуулж байна. Орон нутгийн хотуудын барилгууд бүр ч үгээгүй хоосон дээр нь эсгий гэрүүтэй. Эдгээр хотууд Колыма ГУЛАГ болон Салехард – Игарка “үхмэл замын” дагуух хаягдсан суурин газруудыг санагдуулдаг.
Наяад онд Монгол Улсад ажиллаж байсан Зөвлөлтийн мэргэжилтэн нар гайхаж байлаа. Хувьсгалаас хойш 60 жилийн дараа энэ улс яагаад тийм их хоцорсон байна вэ? Үнэхээр Монгол Улс нь 60 жилийн социалист бүтээн байгуулалтын дараа амьжиргааны түвшингээр дэлхийн хамгийн хоцорсон орон буюу Чад, Мали болон Гондурас зэрэг орнуудаас бага зэрэг илүү байж харин Свазиленд, Парагвай болон улигт Гондурасаас доогуур байлаа.
1990 онд зөвлөлтийн цэргийн ангиуд ЗХУ-д буцах тушаал авжээ. Тэд бүрэн тоноглосон цэргийн гарнизонуудыг үлдээж байлаа – олон давхар барилгатай, цахилгаан станцуудтай, сургуулиудтай, эмнэлгүүдтэй, гарааж, клубүүдтэй болон паркуудтай. Дээд офицерүүдийг оролцуулаад цэргүүд ямар учиртай болон яагаад гарч байгааг хэн ч тэдэнд тайлбарлаагүй. Иймд тэд монголчуудын дайсагнал үүнд хүргэсэн гэж ойлгожээ. Цэрэг гаргах шийдвэрийг М.С.Горбачѐв өөрөө БНХАУ-ын хүсэлтийн дагуу гаргажээ. Командлалын тушаалаар цэргүүд Монголын талд хүлээлгэн өгч буй цэргийн хотхонуудыг бүрэн нураажээ. Орон сууцууд, лифтүүд, хаалгуудыг эвдэж, цонхуудыг хагалж, бүгдийг зориуд эвдэж, хэрэгцээгүй болгон, хорложээ. Нисэх буудлуудын хөөрөх, буух бетон зураасуудыг хүртэл хүнд техникээр эвджээ. Энэ бүхний дараа монголчууд Зөвлөлтийн “ах нарт” баярлах ёстой юу? Чекистүүдэд болон тэдгээрийн Монгол туслахуудад алуулсан хэдэн түмэн нутаг нэгтэй хүмүүсийн талаар монголчууд яаж дурсах вэ? Зөвхөн сайд нараас хэдэн арав, харин Сталины өөрийн өгсөн тушаалаар 17 мянган ламын амийг хороожээ. Зөвлөлтийн онгоцнууд олон хот айлыг буудаж, бөмбөгджээ. Үндэсний соёл, гэгээрэл болон анагаах ухааны төв байсан олон сүм, хийдийг бүрэн устгасны дотор уран барилгын дотор хосгүй бүтээл байв.
* * *
“Ард” Монгол Улсын 1921 оноос 1990 он хүртэл түүх нь алдагдсан цагийн тухай дууль юм. Монголчууд Хятад, Япон, Солонгос болон Тайландын зэрэгцээ дорнын их соёлын нэгэн хэсэг юм. Монгол Улс байгалийн асар их баялагтай бөгөөд монголчууд нэлээд авьяастайг социализмын сүйрлийн дараа төрөл бүрийн салбарт ил тод харуулжээ. Иймд энэ орон дайн дажингүй хэдэн арван жилийн дотор нийгэм-эдийн засаг болон соёлын өндөр түвшинд хүрэх бололцоотой байжээ. Харин социализм болон “социалист эв нөхөрлөл” нь алга болсны дараа Монгол Улс орчин үеийн орон шиг хөгжиж эхэллээ. Зөвлөлтийн өв алхам бүрд харагдаж байна: тав болон есөн давхар барилгууд муудаж, огт байгаагүй засмал замууд баригдаж байна. Иргэд архи их уудаг, хээл хахууль барагдахгүй, бүх шатанд үйлдвэрийн ажилчдаас эхлээд захиргааны ажилтан болон дээд тушаалын түшмэд хүртэл мэргэжлийн түвшин байвал зохих хэмжээнд хүрээгүй юм.
Зөвлөлтийн хуучин цаг үе болон өнөөдрийн Орос улсад монголчууд ерөнхийдөө нэлээд тэсвэртэй хандаж байна. Тэд энд ажиллаж байсан олон мянган Зөвлөлтийн иргэдийг санаж байна. Тэдгээрийн дотор авьяастай ч, завшдаг ч, гарамгай хөдөлмөрч, дээрэлхүү арьсны үзэлтэн болон үнэнч найз нар байлаа. “Дүү” нарыг айлгаж зовоодог, сургамжлуулдаг, дарамталдаг, доромжилдог байсан боловч зааж өгдөг, санаа сэтгэлээр дэмждэг, тусалдаг хүмүүс ч байжээ. Монгол Улсад ЗХУ-тай адил Монгол Улс ЗХУ-д хоорондын найрамдал, зөвлөлтийн тусламж болон социалист бүтээн байгуулалтын амжилт зэргийн талаар хэдэн үеийн туршид нүдэн итгүүлж байснаа мартаж үйл болно. Тийнхүү суртал нэвтрүүлгээр нэр хүнд, мөнгө, эрдэм шинжилгээний зэрэг дэв олсон зарим хүмүүс эдүгээ ч амьд байгаа бөгөөд эдгээр хүмүүс хий хоосон, худал хуурмаг зүйл тарааж байснаа тэдний үр хүүхэд, ач зээ нар хүлээн зөвшөөрөхөд бэлэн бус байна.
Ямар ч байсан хэдэн арван жилийг цуг өнгөрөөсөн Монгол Улс орос хүмүүст харийн орон бус хэвээрээ байна. Тэрчлэн Орос улс ч монголчуудад харийн улс бус байна. Бид сайнаа санахын зэрэгцээ муугаа ч хүлээн зөвшөөрөх үүрэгтэй бөгөөд хамтарсан түүхт шударга, ихэрхдэггүй, аминч үзэлгүй хандвал зохино. Манай хоёр орон хойшид ч зэрэгцээ оршин амьдрах болно.
Орос хэлнээс орчуулсан
Б.Эрдэнэгарьд
Сэтгэгдэл ( 15 )
зөвлөлтийн колоничлолын тухай бичиж байхад хужаа гээд балайраад ороод ирдэг гарууд байх юм..чонотой нийлсэн нохойнуудаа гэж
Элэнцэгний чинь нармай монгол юун ч нармайсаг хар хужаа вэ? Их Монгол гүрэн гэж байснаас хамар ам ярьсан монгол гэгч нь хужаа самуурайн үзэлтнүүдийн хоосон жүжиг юм.Агуу гүрэн байгаад хоорондоо хэмлэлдсээр жижиг Монгол арай гэж үлдсэн нь хатуу үнэн.Бидний чалчаад бж бга нь тусгаар байгаа нь Оросын дэмжлэг тус өөр юу ч биш өмхий хужааг дагасан бол хужаа вирус байх байлаа.
Элэнцэгний чинь нармай монгол юун ч нармайсаг хар хужаа вэ? Их Монгол гүрэн гэж байснаас хамар ам ярьсан монгол гэгч нь хужаа самуурайн үзэлтнүүдийн хоосон жүжиг юм.Агуу гүрэн байгаад хоорондоо хэмлэлдсээр жижиг Монгол арай гэж үлдсэн нь хатуу үнэн.Бидний чалчаад бж бга нь тусгаар байгаа нь Оросын дэмжлэг тус өөр юу ч биш өмхий хужааг дагасан бол хужаа вирус байх байлаа.
Энийг орос ах нар гээд элийрч балайраад байдаг оркууд сайн уншаад бага ч гэсэн гэгээрцгээгээрэй.
Энэ хужаа эрлийз нөхрийн яс хаялт бид 70 жил хужааг дагасан бол өмхий ханхалсан корона үйлдвэрлэгч өнөөгийн хар хятад байх байлаа гашуун бөгөөд хатуу үнэн энэ дээ.
Үнэн ч юм байна...хэтрүүлэг ч байна..(.кранчингүй ч гэх шиг ) гэхдээ ихэнх нь үнэн ...
Ерөнхийдөө Оросуудын тэгш бус худалдаа, хүмүүсийнх нь дээрэнгүй үзлийг ханатай л бичиж дээ. Хэтрүүлэг нилээд байнаа. Сталины хөшөөг буулгах кранчин байхгүй байсан гэдэг шал худлаа...
Баабар бичсийм үү? Алдаа мадаг их байна.
Зөвоөлтийн коммунист удирдлагуудын болхи дүр төрх өнөөдрийн Монголын төрд харагдаж байгаа нь 30 жил коммунистуудын үлдэгдлүүдийг сонгож ирсэн монголчуудын хамгийн бүдүүлэг хүмүүсийн тарьсан гай лай байлаа. Одоо ч үргэлжилсээр байна. Аль 1921 оноос тийм хүмүүсийн балгаар коммунистуулад колончлогдож 70 жил завхарсан. Одоо ч завхарсаар байна. Үхэр мрнголчуулын түүхэн алдаа байнга давтагддаг. Дээрээ ч давтагдсаар байна бүр ялзарч дууссан. Энэ тухай үнэнийг илчлэн бичжээ.
Хѳдѳѳ Аж Ахуй Үйлдвэрийн орон болж үйдвэр хѳгжиж ихэнх зүйлээ эх орондоо үйлдвэрлэдэг, автокран бүү хэл тѳрѳл бүрийн цамхагт болон гүүрэн кран хааяагүй тэнгэрт цойлсон үе байлаа. Харамсалтай нь ардчилалын буянаар бүгд Хятадын гангийн үйлдвэрт зочилсондоо.
Үгүй ээ мѳн сайхан авдаг эр вэ! 1990 оны ѳмнѳ Монголчууд ѳлсѳнлѳнд ороод лангуу нь хоосроод байсан гэж авдаг ардчилалын партизанууд энэ хүний шавь байхаа. Орос дандаа хуучин юмаа ѳгдѳг байсан гэнэ. 1990.онд хайрцаг хайрцагаар нь шинэ АК-М бууг задлаж тосыг арчаад Улс Хувьсгалын 49 жилийн параданд жагсаж байлаа 1977 онд гэхэд говийн аймгийн аж ахуйн жижигхэн нэгж Зил130 ; КраЗ кран хоёртой байлаа. Харин кран , автосестирн жил бзр хот орж баталгаажуулдаг хариуцлагатай байжээ. 1989 онд Чойбалсангийн хѳшѳѳ буулгахад хагас сая хүн амтай нийслэл хотод кранист олдохгүй басан гэнэ Тэр үед Монгол улс
Энэ трофимов гэгч нохой дандаа яс хаясан балай юм бичиж байх юм. Хэрвээ бид тэрхүү 70 жил хятадыг дагасан бол юу болох байсан талаар бодоод үзээрэй Монгол ахан дүүс минь......\n
Orosuud bol hulgaich deeremchin aluurchid shuudee!!! Mongolchuudiig undseer ni doromjilson daralsan .tedend hariugii ni uguh ue irneeee
Umhii orsuud ygaasaa nowshiin garuud sh de.Baliar deerelhvv uursdiiguu mundag geed bochihson teneg iwanuud
эрдэнэгарьд аа гүүгл ээр орчуулсанаа ядаж засвар хийлдээ тэр чигээр нь хуулаад тавьчих юм