КОВИД-19 халдвараар нас барсан хүмүүсийн цогцост задлан шинжилгээ хийжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 24

АНУ-ын “LSU Health” эмнэлгийн анатомийн эмгэг судлаач эмч нар коронавирус зүрхний булчингийн эсийн үхлийн онцгой хэлбэрийг үүсгэдэг болохыг тогтоожээ. Үүнээс өмнө коронавирус зүрхний булчингийн хурц үрэвсэл үүсгэдэг гэж үзэж байсан аж.

Анагаах ухааны доктор Ричард Вандер Хайдегийн хэлснээр, эмч нар хүнд хэлбэрийн халдвар зүрхний булчингийн хурц үрэвсэлд хүргэдэг гэсэн таамгийг эргэлзээнд оруулах бичил болон болхи өөрчлөлтүүдийг халдвараар нас барсан хүмүүсийн цогцост илрүүлсэн байна. КОВИД-19 халдварын үед зүрхийг гэмтээдэг механизмыг эмч нар одоогоор олж тогтоогүй байгаа хэдий ч дээрх мэдээлэл өвчний явцыг илүү сайн ойлгоход тустай гэж Хайде онцолжээ. Эрдэмтэд мөн SARS-CoV-2 вирус нь эсэд илэрдэггүйгээрээ  SARS вирусээс ялгаатай болохыг тогтоожээ.

Анатомийн эмгэг судлаач эмч нар коронавирусний халдварын улмаас нас барсан 44-79 насны 22 хүний цогцост задлан шинжилгээ хийсэн байна. Тэдний ихэнхэд нь цусны даралт их байсан бол тал нь хоёрдугаар төрлийн чихрийн шижинтэй байжээ. Мөн тал хувь нь хэт таргалалттай байсан аж.

Top