БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах оронд нэгэн тэмээ эзэндээ эргэн очихын тулд 100 км зай туулжээ.
Хуучин эзнийг нь Төмөр гэдэг бөгөөд тэрбээр 2019 оны намар 20 настай ингэн тэмээгээ өөр малчинд заржээ. Найман сарын дараа тэмээ нутаг руугаа гүйжээ. Шинэ эзнээсээ оргосон тэрхүү ингэ уул, тал, говиор ганцаараа нийт 100 км зайг туулсан байна. Замдаа хаалт, хашлага давсныг нь илтгэх олон тооны шарх, сорви байсан тухай хуучин эзэн Төмөр ярьжээ. Тэрбээр тэмээгээ зарсан малчинтай холбогдон, ингэнийхээ оронд өөр мал санал болгосон байна.
Энэ их саад бэрхшээлийн даван эзэндээ ирсэн үнэнч тэмээгээ Төмөр үлдээж, сэтэрлэсэн байна.
Сэтгэгдэл ( 4 )
Новшийн хужаанууд одоо өвөр монгол цул хужаагаар дүүрч хужаажсан юм.
Новшийн хужаанууд одоо өвөр монгол цул хужаагаар дүүрч хужаажсан юм.
baliar hujaanuud
huurhii min ezendee ireed taivshirsan blgui dee