Туркийн Трабзон хотод нэгэн үнэнч нохой эмнэлэгт хэвтсэн эзнийгээ эмнэлгийн гадаа олон хоног хүлээсэн байна.
Бонжүк (шүр) хочтой нохой энэ сарын 14-нд Жемал Сентурк гэгч эзнийг нь авч явсан түргэн тусламжийн машиныг эмнэлэг хүртэл дагаж давхижээ. Тэрбээр өдөр бүр эмнэлэгт ирдэг байсан гэж орон нутгийн “DHA” мэдээллийн агентлаг мэдээлсэн байна.
Сентуркийн охин Аюнүр Эгели Божүкийг гэрт нь аваачих бүрд эмнэлэг рүү буцаж гүйдэг байсан гэж ярьжээ.
Эмнэлгийн харуул Мухаммет Акденизийн хэлснээр, үнэнч нохой өдөр бүр өглөөний 09.00 цаг орчим ирж, шөнө хүртэл хүлээдэг байсан гэнэ. Хаалга онгойх тоолонд тэр шагайж хардаг ч дотогш хэзээ ч ордоггүй байжээ.
Өнгөрсөн лхагва гарагт Бонжүкийн хүсэн хүлээсэн мөч тохиожээ. Түүний эзэн эмнэлгээс гарч, нохойгоо дагуулан гэртээ харьжээ. “Нохой маань надад их дассан. Би ч гэсэн нохойгоо үргэлж санадаг” гэж Жемал Сентурк DHA агентлагт ярьжээ.
Сэтгэгдэл ( 1 )
nohoi hunii mash sain and muuhan hunees dr