Уханийн Хачико КОВИД-19-өөр нас барсан эзнээ гурван сар хүлээжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 28

Хятадын Ухань хотын “Тайкан” эмнэлэгт коронавирусний халдвар авч хэвтсэн эзнээ нохой нь гурван сар хүлээжээ.  “Пэнпай” сонинд мэдээлснээр, КОВИД-19-өөр нас барсан эзнийгээ тэр үнэнч нохой дахин харж чадаагүй байна.

70 настай эзэн нь Уханийн эмнэлэгт өнгөрсөн хоёрдугаар сард хэвтэж, долоо хоногийн дараа нас баржээ. Сяо Бао буюу Бяцхан эрдэнэс хоч аваад буй нохой эзнийг нь авч явсан түргэн тусламжийн машиныг даган гүйж, эмнэлэг орчим эзнээ хүлээсээр үлджээ. Энэ бүх хугацаанд тус эмнэлгийн ажилтнууд, ойр орчмын дэлгүүрийн эзэд Сяо Баод хоол өгч, асарч байсан аж. Уханийн үнэнч нохойн түүх Хятадын олон нийтийн сүлжээгээр түгж, интернет хэрэглэгчид түүнийг үнэнч сэтгэлийн бэлгэдэл болсон алдарт Хачико нохойтой зүйрлэсэн байна.

Уханийн Хачиког эмнэлгийн үзлэгт оруулсан бөгөөд тэрбээр долоо орчим настай гэнэ. Энэ нь хүний 50 настай тэнцэх аж. Гэсэн ч Сяо Бао эрүүл чийрэг бөгөөд эрүүл мэндийн ямар ч асуудалгүй аж. Тус хотын амьтан хамгаалах холбооныхон Бяцхан эрдэнэст шинэ гэр бүл хайж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(212.253.21.185) 2020 оны 05 сарын 30

Ийм амьтдыг л алж идээд байдаг балиарууд даа .нохойны мах иддэггүй сайн эзэн олдоосой хөөрхийд

0  |  0
Top