Өнгөрсөн долоодугаар сард Жое Байден, Илон Маск, Барак Обама нарын твиттер хаягийг хакердсан хэргийг 17 настай жаал зохион байгуулсан болохыг тогтоожээ.
АНУ-ын Дотоод хэргийн газар, Холбооны мөрдөх товчоо АНУ-ын Флорида мужийн харьяат 17 настай Грем Кларк гэгч болохыг тогтоосон байна.
Түүнтэй хамт Британийн харьяат 19 настай Месон Шеппард, АНУ-ын Орландо хотын харьяат 22 настай Нима Фазели нар хакердах ажилд оролцжээ.
Тэд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жое Байден, Тесла компанийн захирал Илон Маск, АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама, тэрбумтан Билл Гейтс нарын зэрэг 45 алдартай, нөлөө бүхий хүмүүсийн твиттер хаягийг хакердсан юм.
Хэрэгт холбогдогч Грем Кларк мөн үүнтэй төстэй аргаар 100 мянган ам.доллароор хэмжигдэх биткойныг өөрийн болгосон байна.
Одоогоор тэдэнд ямар шийтгэл оноох нь тодорхой болоогүй байна.
Эх сурвалж: AFP
Сэтгэгдэл ( 3 )
Iim horon muu sanaatai busdiin Facebook tvitteriig xakerddag umnuudad tsaaziin yl ugvul taarna
Жаалаа хакердаж чадвал жаал байна чадахгүй бол хүү хэвээрээ үлдэнэ.
17 настай жаал гэж бх уу, 17 настай хүү гэвэл илүү