"Коронавирусний хөдөлгөөнийг багасгах нь нэн чухал байна"

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 12

Коронавирус өвчний дэгдэлт нэмэгдэж, тахалд нэрвэгдсэн тохиолдолд хилийн хяналт болон харилцаа холбоог багасгахад хүмүүс бэлэн байх хэрэгтэй аж. Энэ талаар “Хар хун” зэрэг хэд хэдэн бестселлерийн зохиолч Нассим Талеб ярьж байна. Америкийн зохиолч, статистикч, эрсдлийн менежер тэрбээр мөн COVID-19-ийн тархалттай тэмцэх арга хэмжээ, цар тахлын дараах эдийн засгийн нөлөөлөл, орон нутгийн засаг захиргааны үүрэг зэргийн талаар “Софико” нэвтрүүлэгт ярьжээ. Түүний яриаг орчуулан хүргэж байна.


-“Synergy” онлайн форум дээр та ирээдүйд тулгарч буй бэрхшээлийг даван туулахын тулд нийгмийг хэрхэн илүү тэсвэртэй болгох талаар ярьсан. Урьдчилан таамаглах боломжгүй байдалд бэлэн байх, зэргээр коронавирусний хямрал бидэнд ямар нэгэн зүйл сургах уу?

-Мэдээж. Гэхдээ энд хоёр анхаарах зүйл байна. Нэгдүгээрт, олон зүйл санаа зоволт үүсгэх шалтгаан болох ёсгүй. Цөөн тооны аюул заналхийлэлд анхаарлаа хандуулах ёстой бөгөөд хамгийн гол нь цар тахал юм. Хүмүүс дэлхийн дайн, үүнтэй адил асуудлуудаас болж санаа зовдог боловч бидний өмнө тулгараад байгаа бөгөөд зогсох хамгийн том аюул бол цар тахал.

“Synergy” форум дээр үг хэлэхдээ би өнөөгийн болон өнгөрсөн үеийн нийгмийн бүтэц хоорондын ялгааны талаар ярилаа. Их торгоны зам, олон бараа явж байсан зам руу харах нь маш сонирхолтой юм. Гэвч эмгэг төрүүлэгчид тархсан. Энэ нь анхны даяаршлын нөхцөлд бараа бүтээгдэхүүн нүүж, Эртний Ромын үеэс Ромын эзэнт гүрний хил хязгаараар болон буцаж хотоос хот руу эргэлдэж байсныг хэн ч ойлгоогүй. Даяаршлын үед бид мөн микробуудтай харьцаж байна.

Гэвч дараа нь өвчин нь Газар дундын тэнгис, Хойд Европ болон одоогийн Ойрх Дорнодын улс орнуудад тархахад нэлээд хугацаа шаардагдсан. Өнөөдөр жишээ нь Тбилисид бага хурал хийж болно. Энэ бол миний дуртай хотуудын нэг. Уушгины мэргэжилтнүүд эсвэл ямар нэгэн уйтгартай сэдвээр, жишээлбэл, элэгний асуудлаар уулзалт хийлээ гэж бодъё. 30 мянган мэргэжилтэн дэлхийн өнцөг булан бүрээс ирнэ. Афганистан, Аргентин, Цинциннатигаас хүмүүс ирнэ. Тэд бие биетэйгээ харилцаж, дөрөв хоногийн дараа гэртээ харих болно. Харин хоёр долоо хоногийн дараа өвчний тархалт эхэлнэ. Бид супер тархацтай үйл явдалд оролцжээ. Ийм үйл явдал өдгөө их байна.

Дээрээс нь бид асуудлыг ойлгож байгаа бөгөөд энэхүү цар тахал бидний хувьд тийм ч хэцүү биш гэдгийг ойлгож байгаа. Бүх зүйл илүү муу байж болох байсан. Коронавирусний цар тахал нь салхин цэцэгний тахалтай ижил байж болно, эсвэл бид антибиотикт тэсвэртэй нянтай тэмцэж магадгүй юм. Бид одоо нөхцөл байдлын талаар мэдэж байна. Ийм систем нь эмгэнэлт байдлаас суралцаж, алдаан дээрээ тулгуурлан сайжрахад хүргэдэг. Энэ бол сайн систем. Дэлхий өөрчлөгдөж, илүү ухаалаг болно. Хүмүүс ойлгох болно.

-Хүмүүс үнэхээр ухаалаг болно гэж та бодож байна уу. SARS-ийн дэгдэлтийг санаж байна. Бид тэр үед илүү их анхаарал хандуулж, вакцин боловсруулсан бол одоо “COVID-19”-ийн эсрэг вакцин хийх илүү хялбар байх байсан. Бид алдаанаасаа их зүйл сурдаггүй юм шиг санагддаг...

-Шийдэл бол вакцин биш. ХДХВ-ний эсрэг вакцин одоог хүртэл байдаггүй. Анагаах ухааны аливаа дэвшил нь удаан хугацаа шаарддаг. Хурдыг урьдчилан таамаглах аргагүй юм. ДОХ-ын халдвар хэзээ эхэлсэн бэ. 35, 40 жилийн өмнө үү. Одоогоор ямар ч вакцин алга. Зөвхөн курс эмчилгээ л байна. Энэ тал дээр тогтвортой ахиц дэвшил гарах боломжтой бөгөөд вакцин маргааш ч гарч ирэх боломжтой. Гэвч энэ нь богино хугацаанд үр дүнтэй. Вирус мутацлагдаж байна.

Вирусний хөдөлгөөнийг багасгах нь өргөн тархсан, биднээс их наядаар авч байгаа хорио цээрийн дэглэмээс хамаагүй хямд. Бэлэн болсон үед авах ёстой илүү хямд арга хэмжээний талаар би ярьж байна.

-Бид хэзээ нэгэн цагт урьд өмнө байсан зүйл рүүгээ эргэж очих боломжтой болов уу. Хил нээх, аялах гээд л...

-Хил нээгдэх болно. Бусад зүйлүүд ч бас. Гэхдээ хүмүүс өвчний тархалт, цар тахал үүсэх нөхцөл байдал, хилийн хяналт, харилцаа холбоогоо багасгах зэрэгт бэлэн байх хэрэгтэй. Би хүмүүсийг байнга хорио цээртэй байхыг уриалахгүй. Гэхдээ та гурван түвшинд боловсруулсан үйл ажиллагааны төлөвлөгөөг мэдэх хэрэгтэй. Зорчигчдыг шалгах, шинжилгээнд хамруулах, хөл хорионд оруулах. Нэг, хоёр, гуравдугаар түвшин.

-Орон нутгийн засаг захиргааг дэмжиж, том монополууд үүсэхээс урьдчилан сэргийлэх, гинжин хэлхээ холбоог бэхжүүлэх шаардлагатай гэж та хэлсэн. Энэ нь том байгууллагуудад тулгарч болзошгүй бэрхшээлээс зайлсхийхэд тусална. Одоо дэлхийд хэн нэгэн энэ чиглэлд явж байна уу?

-Мэдээж. Юу болсныг тайлбарлая. Хэрэв та вирусэнд үзүүлж буй хариу урвалыг харах юм бол дараалал нь бага байх тусмаа илүү хариуцлагатай үйлчлэх болно. Амны хаалтны дэглэмд байгаа Атланта хот Жоржиа мужаас хамаагүй илүү чадварлаг ажиллаж байна. Италийн хотууд төв засгийн газраасаа илүү үр дүнтэй арга хэмжээ авч байна. ДЭМБ-ын ярьж байгаа арга хэмжээ хоцрогдсон. Үр дүнгүй. Түүхэн дэх хамгийн чадваргүй байгууллага бол ДЭМБ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Top