Хувийн сургуулиудын төлбөрийн НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ (2020 он)

Админ | Zindaa.mn
2020 оны 08 сарын 23

Цэцэрлэг, сургууль орох дөхсөн энэ өдрүүдэд ямар сургуульд хүүхдээ сургах талаар болон хувийн сургууль, цэцэрлэгүүд хэдэн төгрөгийн төлбөртэй байгаа тухайд эцэг, эхчүүд анхаарал хандуулж байна. Нэгдсэн мэдээлэл өгөх зорилгоор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн Ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын төлбөрийн мэдээллийг танилцуулж байна. 


“ШИНЭ МОНГОЛ” ДУНД СУРГУУЛЬ

Төлбөр
 

  • Бага - 4.500.000 ₮
  • Дунд - 4.600.000 ₮
  • Ахлах - 4.700.000 ₮

Онцлог, давуу тал
 

  • Сурагч бүр 2 төрлийн хичээл нэмж сонгон суралцдаг.
  • Сурагчид 6-р ангиасаа эхлэн япон хэл үздэг бөгөөд төгсөгчдийн 30% нь гадаадын шилдэг их, дээд сургуульд 100%-ийн тэтгэлгээр суралцдаг.
  • Суралцагсдын авьяасыг хөгжүүлэх зорилгоор бүх сурагчдыг дугуйлан, секцэнд хамрагдахыг шаарддаг.
  • Монгол ёс заншлаа суралцахаас гадна японы ёс заншил, тэдгээрийн онцлогийг сурагчдад таниулж өдөр тутамд хэвшүүлэхэд анхаардаг. 

Холбоо барих утас: 77775599


“ОЮУНЛАГ” ДУНД СУРГУУЛЬ

Төлбөр
 

  • Бүх анги- 4.980.000₮

Онцлог, давуу тал
 

  • Математик, гадаад хэл, мэдээлэл зүйн гүнзгийрүүлсэн сургалттай.
  • Сургалтдаа оюуны сошиал сайт болох "Амжилт 2.0" сургуулийн системийг нэвтрүүлснээр зайны сургалтад  дэвшил хийж чадсан.
  • Төгсөгчид ЭЕШ-д тогтмол дээгүүр байрт ордог бөгөөд дотоодын болон гадаадын их, дээд сургуульд 100 хувь элсэн суралцаж, тэтгэлэг авч чаддаг.

Холбоо барих: 75755050


“ГЛОБАЛ” ОЛОН УЛСЫН СУРГУУЛЬ

Төлбөр
 

  • Бүх анги - 10.000.000 ₮

Онцлог, давуу тал
 

  • Кембрижийн олон улсын бүрэн дунд боловсролын Cambridge Advanced (AS) хөтөлбөрийг үндэсний цөм хөтөлбөртэй хослууулан хэрэгжүүлдэг.
  • Гадаад орны ахлах сургуулиудтай хамтран ажиллах, уралдаан, тэмцээнд оролцох, STUDY TOUR  зохион байгуулах зэргээр харилцан суралцах боломжтой.
  • "Сайн үйлийн эзэн” хөтөлбөрөөр хичээллэж, бусдын сайн сайханд хувь нэмрээ оруулдаг, санаачилгатай, бүтээлч сайн үйлийн эзэн болж төлөвшинө.
  • SAT, IELTS, TOFEL, HSK (хятад), NOR (япон) шалгалтад бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлдэг. 

Холбоо барих утас: 95007298


“ЖАРГАЛАН” КЕМБРИЖИЙН ОЛОН УЛСЫН СУРГУУЛЬ

Төлбөр
 

  • 3.500.000 ₮

Онцлог, давуу тал
 

  • Англи, Австрали, Шинэ Зеланд, Швейцарь, Энэтхэг, Япон, Солонгос, АНУ-д 80-100% тэтгэлэгтэйгээр сургана.
  • Сурагч солилцоо явуулдаг.
  • Орчин үеийн стандартад нийцсэн үзүүлэлт бүхий компьютер бүхий Мэдээлэл зүйн кабинеттай. 
  • 4000 гаруй ном товхимолтой Номын сантай. 

Холбоо барих утас: 99356524


"ГЁТЕ" ДУНД СУРГУУЛЬ

Төлбөр
 

  • Бага - 5.800.000 ₮
  • Дунд - 6.300.000 ₮
  • Ахлах - 6.800.000 ₮

Онцлог, давуу тал
 

  • 1-р ангиасаа герман, англи хэлний аль нэгийг сонгож, 4-р ангиасаа хоёр хэлээр зэрэг суралцах боломжтой.
  • Англи хэл болон герман хэлний зуны вакумжуулсан сургалтад тухайн улсад зуны амралтаараа хамрагдах боломжтой.
  • Герман хэлний АI, AII, BI төвшний шалгалт өгч, гэрчилгээ авна. 
  • ХБНГУ-ын болон БНХАУ-ын Германы Элчин сайдын яамны дэргэдэх гимназид сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжтой. 

Холбоо барих утас: 95926490


"ТӨГСДЭЛГЭРЭХ" ДУНД СУРГУУЛЬ

Төлбөр

  • 1-9 дүгээр анги - 3.000.000 ₮
  • Ахлах анги - 3.300.000 ₮

Онцлог, давуу тал

  • Сэтгэлгээний хурд, уян хатан чанар, оновчтой шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэхэд математикийн хичээлийн мөн чанар, давуу талыг хамгийн үр нөлөөтэй ашиглахад гүнзгийрүүлсэн сургалтыг чиглүүлж, стандарт бус сэтгэлгээний хэв маягийг төлөвшүүлэхэд түлхүү анхаардаг.
  • Европ стандартад нийцсэн сургалтын хэрэглэгдэхүүн, арга зүйд тулгуурлан англи хэлийг гүнзгийрүүлэн, орос ба япон хэлийг сонгон судлуулж байна.
  • Хорь гаруй жил математикийн гүнзгийрүүлсэн сургалт явуулж ирсэн туршлагадаа тулгуурлан боловсруулсан академик сургалтын хөтөлбөртай.

Холбоо барих утас: 91924343, 98157519, 96670453


“АТЛАНТА" ДУНД СУРГУУЛЬ

Төлбөр
 

  • Бага -  3.500.000 ₮
  • Дунд - 3.500.000 ₮
  • Ахлах - 3.500.000 ₮

Онцлог, давуу тал
 

  • Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай.
  • Англи, хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай.
  • Математик, англи, хятад хэлний хичээлийг сургалтын хөтөлбөр, программаас давсан агуулгаар гүнзгийрүүлэн судалдаг.
  • Гүнзгийрүүлсэн сургалтыг олон жилийн туршлагатай багш нар болон гадаад багш нар удирдан явуулдаг.

Холбоо барих утас: 70110518


“ОЛОНЛОГ” ДУНД СУРГУУЛЬ

Төлбөр
 

  • Бүх анги- 8.750.000 ₮

Онцлог, давуу тал
 

  • Математик, англи хэл, байгаль, хүмүүнлэгийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай.
  • I-XII-р ангиудад математик, англи хэлний эрчимжүүлсэн сургалтыг өөрийн туршлага, мэргэжлийн багийн чадварт түшиглэн явуулна.
  • Математик сэтгэлгээг хөгжүүлэх гүнзгийрүүлсэн сургалтын хөтөлбөртэй.
  • Гадаад хэлний дүрэм ярианы гүнзгийрүүлсэн түвшний хөтөлбөртэй.

Холбоо барих: 94992364 94992369


“ЛОГАРИФМ” ДУНД СУРГУУЛЬ

Төлбөр
 

  • 7.000.000 ₮

Онцлог, давуу тал
 

  • Дэлхийн 20-иод орны 400-гаад сургуулиудын дунд хэрэгжигч олон улсын Grapeseed хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлж эхэлсэн анхны сургууль.
  • STEM буюу Science, Engineering, Technology, Art хичээлүүдийн нэгдсэн хөтөлбөртэй бөгөөд 4-р ангиас эхлэн инженерингийн суурь хичээлүүдийг, ахлах ангиас роботикийн хичээлүүдийг судалдаг.
  • Монгол ёс заншлын өргөөтэй.

Холбоо барих утас:  77110566, 770556, 77006263


“УЛААНБААТАР ЭЛИТ” ОЛОН УЛСЫН ДУНД СУРГУУЛЬ

Төлбөр
 

  • Бүх анги- 11.900.000 ₮

Онцлог, давуу тал
 

  • UEIS-д хамгийн өндөр чадавхитай болоход нь оюутнуудад зориулсан сургалтын хөтөлбөр, багш, сургалтын орчин, орчныг бүрдүүлсэн.
  • Мэргэшсэн, туршлагатай, өндөр чадвартай багш нарыг элсүүлэн авч үлдэх боломжтой. 
  • Академи, бүтээлч илэрхийлэлд анхаарлаа төвлөрүүлж, ижил төстэй хөтөлбөрүүдтэй сургуульд ороход дэмжлэг үзүүлэх өргөн хүрээтэй сургалтын хөтөлбөрийг бий болгосон. 

Холбоо барих утас: 7010 5010


“ШИНЭ МОНГОЛ ХАРУМАФҮЖИ” ДУНД СУРГУУЛЬ

Төлбөр
 

  • Бага анги - 4.700.000 ₮
  • Дунд анги - 4.800.000 ₮
  • Ахлах анги - 4.900.000 ₮

Онцлог, давуу тал
 

  • Нэг багшид оногдох хүүхдийн тоог боловсролын стандартад нийцсэнээс илүү гаргадаггүй.
  • Япон хэв шинжийг сургалтандаа нэвтрүүлсэн, олон улсын стандарт хөтөлбөрт нийцсэн, байгаль, нийгмийн ухаанаар төрөлжсөн сургалтай.  Англи хэлний "Grape seed" хөтөлбөр хэрэгжүүлдэг. 
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үүд хаалга нээлттэй сургуультай. 

Холбоо барих утас: 70119101


“INTERNATIONAL SCHOOL OF ULAANBAATAR”

Төлбөр
 
 

  • Бага анги - 22.100 ам.доллар буюу 62.000.000 ₮
  • Дунд анги - 26.900 ам.доллар буюу 76.000.000 ₮
  • Ахлах анги - 28.700 ам.доллар буюу 81.000.000 ₮

Онцлог давуу тал
 

  • Олон улсын бакалаврын хөтөлбөртэй сургууль. Бүх хичээл англи хэлээр явагддаг.
  • Сурагчдийнх нь 60 хувь нь гадаад хүүхдүүд. Монгол хүүхдүүд 150 ам.доллар төлж хүлээлгэнд бүртгүүлнэ. 

Холбоо барих: 70160010, 70160020


“САНТ” ДУНД СУРГУУЛЬ

Төлбөр
 

  • Бүх анги - 7.000.000 ₮

Онцлог, давуу тал
 

  • Оксфордын англи хэлний хөтөлбөр болон АНУ-ын "AP" хөтөлбөрөөр сургалт явуулдаг.
  • Гар утасны аппликейшн бүтээх хичээл үздэг.
  • Эрүүл, тохилог, шаардлага нийцсэн сургалтын орчинтой.

Холбоо барих утас: 11-331030


АМЕРИК, МОНГОЛЫН ХАМТАРСАН "ШИЛДЭГ" ДУНД СУРГУУЛЬ

Төлбөр
 

  • Бага анги (1-4) - 5.500.000
  • Дунд банги (5-8) - 6.000.000
  • Ахлах (9-12) - 6.500.000

Онцлог, давуу тал
 

  • Хос хэл, хос хөтөлбөр
  • Сурагч бүр TOEFL, IELTS, SAT, AP шалгалтын оноотой төгсөнө. 
  • Олон улсын хөтөлбөрийг бага төлбөрөөр хүргэдэг
  • Сургуулийн унаатай.

Холбоо барих утас: 70009400


“САКУРА” ДУНД СУРГУУЛЬ

Төлбөр
 
 

  • Бага анги - 7.500.000₮
  • Дунд анги - 8.500.000₮
  • Ахлах анги - 9.500.000₮

Онцлог, давуу тал
 

  • Тэргүүлэх зэргийн багш, сурган хүмүүжүүлэгчтэй.
  • Хэлний мэдлэгийн түвшингээр нь хичээллэдэг.
  • Ерөнхий эрдмийг стандартаас дээгүүр эзэмшүүлдэг.
  • 20 төрлийн дугуйлантай (Төлбөргүй).

Холбоо барих утас:  89668966, 89558955


“ОРЧЛОН” ДУНД СУРГУУЛЬ

Төлбөр

  • Бага анги (1-5 дугаар анги) - 18.000.000 ₮
  • Дунд анги (6-8 дугаар анги) -  21.000.000 ₮
  • Ахлах анги (9-10 дугаар анги) - 23.000.000 ₮

Онцлог, давуу тал
 

  • Олон улсын хөтөлбөртэй хосолсон /Cambridge / үндэсний боловсролын хөтөлбөртэй. 
  • Мэргэжлийн гадаад багш нартай. 
  • Үндэсний чадварлаг багш нар, тэднийг олон улсын сургалтанд бэлдэх Кембрижийн мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлдэг. 
  • Хоёр дахь гадаад хэл болох хятад хэл нь олон улсын хөтөлбөрийн зайлшгүй судлах хичээл орно.

Холбоо барих утас: 7711 3377


“THE ENGLISH SCHOOL OF MONGOLIA”

Төлбөр
 

  • Бага анги - 12.500.000 ₮ 
  • Дунд анги - 12.750.000 ₮
  • 9, 10-р анги - 13.000.000 ₮
  • 11, 12 IBDP/CP анги-15.000.000₮

Онцлог, давуу тал
 

  • Английн үндэсний хөтөлбөрт суурилсан Кэмбрижийн болон IB /International Baccalaureate/ ОУ-ын Боловсролын хөтөлбөр, үндэсний хөтөлбөр хослуулан хичээллэдэг
  • 30 гаруй төрлийн секц дугуйлантай.
  • Мэргэжлийн гадаад багш нар хичээл заадаг.

Холбоо барих утас: 70154015


BRITISH SCHOOL OF ULAANBAATAR


Төлбөр
 

  • Бага анги (1-6 дугаар анги) - 10.080-14.970 ам.доллар буюу 28.000.000 - 42.000.000 ₮
  • Дунд анги (7-9 дүгээр анги) - 16.680 ам.доллар буюу 47.000.000 ₮
  • Ахлах анги (10-13 дугаар анги) - 17.920-19.350 ам.доллар буюу 51.000.000 - 55.000.000 ₮


Онцлог, давуу тал
 

Английн Уэльсийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. 


“УЛААНБААТАР" ДУНД СУРГУУЛЬ

Төлбөр
 

  • Бүх анги- 3.000.000 ₮

Онцлог, давуу тал
 

  • Улаанбаатар бүрэн дунд сургууль нь БНСУ-ын хөрөнгө оруулалттай.
  • Гадаад хэл, байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай.
  • Сурагчдад үдийн хоол болон автобусаар үйлчилдэг.

Холбоо барих утас: 99002920, 80892920


“ХОББИ" ДУНД СУРГУУЛЬ

Төлбөр
 

  • Бүх анги- 15.000.000 ₮

Онцлог, давуу тал
 

  • Нэгдүгээр ангиасаа англи хэлний гүнзгийрүүлсэн хичээл үзнэ.
  • Олон улсын IPC, IMYC, AP хөтөлбөрөөр хичээллэдэг.
  • Сургалтын эрүүл цэвэр орчинтой.

Холбоо барих: 976-11323739, 323039


Г.В.ПЛЕХАНОВЫН НЭРЭМЖИТ ОРОС СУРГУУЛЬ

Төлбөр
 

  • Бүх анги- 3.400.000₮

Онцлог, давуу тал
 

  • I-XII анги хүртэл бүх хичээл орос хэл дээр орно
  • Орос багш, сурган хүмүүжүүлэгчид, Орос сургалтын арга барилаар хичээлээ заана
  • Хоёрдугаар ангиас Англи, Монгол хэл орно.

Холбоо барих утас: 11450183


“АМЖИЛТ КИБЕР" СУРГУУЛЬ

Төлбөр 

 

  • 4.500.000₮

Онцлог, давуу тал
 

  • Технологийн эрин зуунд дэлхийн жишиг сургалтыг Монголд нэвтрүүлсэн анхны мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай.
  • Сурагчдад компьютер, программ хангамж, тэр дундаа код бичих, вэб сайт хийх, 2d, 3d анимэйшн, график дизайны цогц сургалтыг дадлага ажилтай хослуулан явуулдаг.
  • Монголын чадварлаг багш нараас гадна Энэтхэг тэргүүтэй гадаад багш нар хичээл заана.

Холбоо барих утас: 80736060


"ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ" БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ

Төлбөр
 

  • 2.350.000-3.300.000₮

Онцлог, давуу тал
 

  • Солонгос хэл болон Топик хөтөлбөр
  • Англи хэлний Олон улсын "GRAPE SEED" хөтөлбөртэй.
  • Байгалийн шинжлэх ухааны хичээлээр зуны сургалт явуулдаг.
  • Цэнгэг агаарт, уужим талбайтай.

Холбоо барих утас: 99152406


“ШИНЭ ҮЕ” ДУНД СУРГУУЛЬ

Төлбөр
 

  • 2.200.000 - 2.600.000 ₮

Онцлог, давуу тал
 

  • Математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт 1-р ангиас эхлэн ордог.
  • Үндэсний цөм хөтөлбөрийг олон улсын хөтөлбөртэй хослуулан хичээллэдэг.
  • Бага ангид англи хэлнээс гадна байгалийн шинжлэх ухаан ба математикийн хичээлийг англи хэл дээр судалж, дунд ангиас хими, физик, биологи, зураг гэсэн хичээлүүд нэмэгддэг.

Холбоо барих утас: 70128044


“SINGAPORE SCHOOL OF ULAANBAATAR”

Төлбөр
 

  • 3.500.000 - 5.000.000 ₮

Онцлог, давуу тал
 

  • Сингапурын Ерөнхий боловсролын болоод мэргэжлийн боловсролын түвшинд хэрэгждэг зарим хөтөлбөрийг франчайз эрхтэйгээр хэрэгжүүлдэг.
  • Үндэсний цөм хөтөлбөр, франчайз эрхтэй англи хэл, математик, арт дизайн, хөгжим, робот зэрэг хөтөлбөрөөр хөгжүүлэх сургалтад хамрагдах боломжтой. 

Холбоо барих утас: 91118890


“ХИШИГ” ХЯТАД ХЭЛНИЙ ДУНД СУРГУУЛЬ

Төлбөр
 

  • Бүх анги- 3.500.000 ₮

Онцлог, дувуу тал
 

  • Сурагчдын аюулгүй байдал, тав тухыг хангах зорилгоор 3 чиглэлд автобусаар үйлчилдэг.
  • Хятад хэлийг мэргэжлийн зэрэгтэй багш нар заадаг.
  • Сургалтын шаардлагад нийцсэн сургуулийн байр, анги танхим, техник, хэрэгсэлтэй.
  • Суралцахаас гадна хүүхэд хөгжих олон талын үйл ажилллагаа зохион явуулдаг.

Холбоо барих утас: 88005454


GLOBAL INTERNATIONAL SCHOOL

Төлбөр
 

  • Бүх анги - 10.000.000 ₮

Онцлог, дувуу тал
 

  • Кембрижийн олон улсын бүрэн дунд боловсролын Cambridge Advanced (AS) хөтөлбөрийг үндэсний цөм хөтөлбөртэй хослууулан хэрэгжүүлдэг. Гадаад орны ахлах сургуулиудтай хамтран ажиллах, уралдаан, тэмцээнд оролцох, STUDY TOUR зохион байгуулах зэргээр харилцан суралцах боломжтой. SAT, IELTS, TOFEL, HSK (хятад), NOR (япон) шалгалтад бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлдэг. 

ЭРЭЛ-THE ENGLISH SCHOOL OF MONGOLIA 

Төлбөр
 

  • Бага анги (1-5 дугаар анги) - 12.500.000 ₮
  • Дунд анги (6-8 дугаар анги) - 12.700.000 ₮ 
  • Ахлах анги (9-12 дугаар анги) - 13.000.000 - 15.000.000 ₮

Онцлог, давуу тал
 

  • 1998 онд “Олон улсын боловсролын төв"-ийн төслийн хүрээнд байгуулагдсан бөгөөд үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн тэр үеийн хамгийн дээд түвшин болох Оросын сургалтын системээр 13-н жил сургалт явуулж ирсэн бөгөөд 2011-2012 оны хичээлийн жилээс эхлэн The English school of Mongolia (Монголын Англи Сургууль) болон шинэчлэгдсэн юм. ESM нь International Baccalaureate (IB буюу Олон Улсын дунд боловсролын бакалаврын) зэрэг сургалтын системийг нэвтрүүлсэн.

ШИНЭ ЗУУНЫ УДИРДАГЧ ОЛОН УЛСЫН СУРГУУЛЬ

Төлбөр

  • Бүх анги - 3.500.000 ₮

Жич: "Covid-19" цах тахлын үетэй холбоотойгоор 1-8 дугаар ангийн сургалтын төлбөрийг 20 хувь хямдруулсан.

Онцлог, давуу тал

  • "Шинэ зууны удирдагч" олон улсын сургууль нь Кэмбрижийн хөтөлбөртэй. Суралцагчдыг TOEFL, SAT/ACT шалгалтуудад эрчимтэй бэлтгэхээс гадна ЭЕШ-д бэлддэг. Тус сургууль гадаадын их, дээд сургуульд 4500 орчим оюутнуудыг тэтгэлэгтэй сургасан туршлагатай.  Харвардын манлайллын хөтөлбөрт сурагч бүр хамрагдаж илтгэх, өөрийгөө нээх зэрэг хувь хүний хөгжлийн олон ур чадваруудыг эзэмших ба ахлах ангидаа байгаль, нийгмийн ухаануудын хичээлүүдийг англи хэлээр суралцана.

 

Бэлтгэсэн Ж.ЭНХЧИМЭГ

Сэтгэгдэл ( 82 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Medku(202.126.90.214) 2024 оны 04 сарын 02

Munguguu um bj bitgii muul

1  |  0
zochin(141.26.6.46) 2024 оны 04 сарын 02

mongold baigaa Huviin Angli helnii surguulid GADAAD Bagsh nar ni jinhen bagshlah chadvartai irged bish zovhon Englisch heltei ulsaas mongold ochood l shuud bagsh bolchdog ni hachirhaltai baigaa um! !!! huuhediin humuujil gadaad hel surahaas asar chuhal suuri humuujilg huuhed bur Aav eej, surguuliasaa avch bdag . Gadnii ulsad huuheded hel surgahiig chuhalchlahgui humuujil deer ni asr ih anhaarch ajildag um baina lee!!!!\n\n

1  |  0
E(103.212.119.166) 2023 оны 10 сарын 31

International neeree butkue

0  |  0
M(103.212.119.166) 2023 оны 10 сарын 31

Sakura gej neeh olihhu surguuli huuhdee oruulj bitgi hohiroogoroi\n\n

0  |  0
Зочин(64.119.17.21) 2023 оны 08 сарын 11

Бршилаа тодорхой бичвэл яасан юм бол

1  |  0
Шмхф(66.181.180.52) 2023 оны 06 сарын 19

30-40н дугуйлантай. Хоолны сонголт суоагчийн карт автобус, сургуулийн клуб гээд байдаг. Бас дэлхийн стандаод хангасан спорт заал, гоёмсог формтой байгаа шүү. Төлбөр нь нэмэгдсэн. Шинэ Монгол Харүмафүжи

2  |  1
Etseg ehuudees(202.179.25.211) 2023 оны 08 сарын 18

Jargalan surguul 2019i 2020 ond ih dajgui baisan shuu 2021 onoos 2022 ond bagsh nar ih soligdson bna sain bagsh nar ni haragdahgui bna shineer irsen bagsh narin medlegtee bnuu zaah ur xhadwar muu huuhduudin surgaltiin chanar muudsan bn surguulin zahirgaa ene tal deeree hatuu anhaarah heregtei nefentl munguu tolj huuhdee surgaj bga tul gol hicheel bolih Angil hel matematik mongol hel hamgiin gol gadaad heliig tulhuu zaalgamaar surgamaar bna bid tuushtai 12 jiliig ni duurgeh huseltei bna shuu anhaaraarai.

3  |  1
Saruul(31.10.171.93) 2023 оны 08 сарын 18

hayagaa tavidaggui yumu\n

2  |  1
Германд сурах(66.181.161.31) 2024 оны 01 сарын 04

Гёте сургуулийн төгсөгчдийн 75 хувь нь Герман, Австрид үргэлжлүүлэн суралцдаг гэсэн. Тэнд дээд боловсрол төлбөргүй болохоор их амар юм. Гол нь Гёте сургуулиас өгдөг герман хэлний дипломны шалгалтанд хүүхдээ тэнцүүлчихвэл болох нь тэр.

4  |  0
Baabar(59.153.86.51) 2023 оны 08 сарын 18

боловсролтой багш нар нь сарын 800000 төгрөгийн цалин аваад сая таван зуун мянгаар нэг хүүхдээ сургахын тулд төлбөр төлнө. Би лав ойлгохгүй юм. Монголд боловсролтой хүн үнэлгээгүй гэхдээ хүүхдээ хальт хульт англиар яриулж сургахын ингэж зарлагдах гэж.

3  |  1
Amerikan(124.158.119.35) 2020 оны 09 сарын 18

американ school hed ve\n

0  |  0
Харумафүжигийн талаа(66.181.161.86) 2022 оны 01 сарын 26

Шалгалтанд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээс авах гэсэн тусдаа төрөл ч байхгүй байж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг яаж бусад энгийн хүүхэдтэй ижил шалгалт авч харьцуулсныг бодоод ойлгохгүй юм. Ядаж яриаг нь ойлгосон байгаадаа. Эцэг эхийн хамт оруулаагүй

4  |  0
Харумафүжигийн талаа(66.181.161.86) 2022 оны 04 сарын 19

Манай хүүхдийн хувьд хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй. Ийм хүүхэд тэнцэхгүй байгаа бол манай хүүхдээс хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй бүх хүүхдэд үүд хаалга чинь түгжээтэй мэт санагдаж байна. Харамсалтай байна. Иймд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нээлттэй гэсэн худлаа уриа лоозонгийн энэ танилцуулгадаа дахин ашиглаж бусдыг төөрөгдүүлэхгүй байна уу

4  |  0
Харумафүжигийн талаа(66.181.161.86) 2023 оны 07 сарын 28

Сургуулийн мэдээлэл дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нээлттэй гэсэн байна.\nБид уг сургуулийн хүүхдэд олгох хүмүүжил сургалтын орчинд их итгэж хүүхдээ оруулах хүсэлтэй байсан.\n Гэвч бусад бүх хүүхдэд тавигддаг шаардлагыг тавьж байгаа шалгалтанд орж тэнцсэнгүй. Энэ нь шударга мэт боловч нийгмийн хариуцлага талаасаа авч үзвэл, мөн сургуулийн танилцуулга мэдээлэл, сурталчилгаан дахь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нээлттэй гэсэн нөхцөл байдалтай зөрчилдөж буй мэт санагдлаа . \nШударга ёс гэж тэгш бус бүхэнд тэгш бусаар хандахыг шударга ёс гэдэг. \n

2  |  1
asd(202.72.245.125) 2022 оны 12 сарын 06

mongoloos oor gazart 10jilin surguuli iim ondor tolbortei bdg ch yam uu guu ch yamu.Nrg l ih hudlaa hel nogoo angli hel n odoo global bolchlaa hen durtai n zuger ooroo sudlaad bie daagaad surchij bolohoor.

2  |  2
G(66.181.161.2) 2022 оны 04 сарын 19

Ene bukh surguuliud Bas nemeed ulsaas mungu avdag teriig zogsooh heregtei

4  |  0
G(66.181.161.2) 2021 оны 07 сарын 17

Ene bukh surguuliud Bas nemeed ulsaas mungu avdag teriig zogsooh heregtei

2  |  1
Үй-цай(202.55.188.36) 2022 оны 05 сарын 18

үй-цай хэд вэ? бас энэ жил боловсролын яам төлбөрийг уян хатан төлүүлэх тал дээр анхаармаар 50% аар хасаг жилээр төлүүлэх тал дээовдээр яам бодлого гаргах хэрэгтэй!!!!

1  |  0
Liama(66.181.161.89) 2021 оны 01 сарын 08

Logarithm lsain shuu

2  |  1
Мэргэн(59.153.115.184) 2024 оны 01 сарын 04

Бүгд Худлах...Монголын хулгайч нарын хүүхдүүд Хулгайн мөнгөөо сурах ч гэждээ Хальт Мульт Гадаадаар Буруу Хазгайгаар ярьж ,Юм юмнаас самардсан болоод л төгслөг .Өагш нар энд тэндэхиын сургужлиадаас тэтгэвжрт гарсан голдуу ,зарим нь дөнгөж сургууль төгссөн нөхөд бдаг ...Бас л авч байгаа цалин нь арай ахиу гэж горьдож ирсэн бдаг .Зарим нь цагаар ганц нэг хичээл орно .Зөвхөн Мөнгө олох гэж л улайрсан Нөхдийн байгууллага ....Боловсрол ,,Эрүүүл мэндийн салбар Хулгайч нарын Мөннө угаах хэрэгсэл болоод удаж бнхдооло ...Гамшиг ...юмаадаа

11  |  1
Зочин(203.91.115.51) 2023 оны 04 сарын 29

Үй цай л сайн сургууль юм даа

4  |  6
зочин(202.126.90.56) 2021 оны 09 сарын 13

Үй Цай үнэхээр дажгүй сургууль шүү. Хэдий төлбөр нь өндөр ч гэсэн сургалтын чанар нь их сайн. Дандаа хөтөлбөрт уралдаан зохиогддог болохоор хүүхдүүд их үнэнчээр оролцдог .

5  |  5
sgx(59.153.114.94) 2021 оны 09 сарын 13

uitsai gaigu shu

4  |  5
all of us(192.82.69.7) 2020 оны 08 сарын 20

*** sant

0  |  0
Kk(202.179.27.187) 2023 оны 04 сарын 29

Shine mongol l bestshuu. Txde bagaaas ni l ywuulahgu bol tom boltson hoino ni ywuulahad hicheelude nuhuhd l hundreltei sanagdsn busdaar best

1  |  1
З(66.181.161.124) 2021 оны 09 сарын 13

Мөнгөний гарз

8  |  0
hhhu(64.119.21.194) 2021 оны 09 сарын 13

shildeg gj surguli nre mash muu bie tamir urlag zaal ch bhgu ene jil brg buh huhdud ni shiljij bga surgtai bsn tgsne neeh unte

8  |  0
Azushka(66.181.161.94) 2021 оны 09 сарын 13

Шинэ Монголыг л хайгаад орсон яг гарж ирж байна шүү.

1  |  4
zochin(192.82.70.73) 2021 оны 11 сарын 22

shildeg gd surguuli ugaasaa l mash muu chanargui. Zahiral Tuya gd avgai n zugeer mungunuus uur yu ch medehgui. Ali 5,6 jiliin umnu l surguuliaa neeh gj bolson boloogui baahan hugshin t\netgevertee garsan bagsh nar avchraad l surguuliaa ehluulj bsn. gadaad hariltsaa ntr bhgui shal muuhai surguuli.

9  |  0
Tuul(66.181.189.119) 2020 оны 08 сарын 24

Huviin dund surguuliuud iig tsetsleh tsag bsin bmaar neeh olinulsin hotolbortei nertei bagsh nar n setgeld hurehgui barag Inglish hel muutai huglaa l ner tor onsoh zuuh huvtsasaar n uralduulaad er n muu !!!

2  |  0
нараа(64.119.21.128) 2023 оны 04 сарын 29

Уй-цай сургууль бүр төлбөрөө 6.500.000 болгосон.орчин муу ...тогтсон багш байхгүй байнга солигдоно....эцэг эх сургуулийн харилцаа маш муу...үнэхээр муухай

15  |  1
Шилдэгийг бүү сонго(103.14.38.139) 2024 оны 01 сарын 04

Үнэхээр сэтгэлд хүрсэнгүй, 2 жил явууллаа. Хүүхдийн сургалтын чанар бүр муудлаа. Багш нар нь жилд 2-3 удаа зоолтттой солигдоно. Нээх л олон улсын хөтөлбөр гэж худлаа мунхруулна. Корона вирус гараад хагас жил юу ч заагаагүй хэрнээ Төлбөрөө 100 хувь авсан, одоо шилжүүлж бгаа хүүхдээ. Цаашдаа хүүхдүүд хохирохвий гсн үүднээс бичиж сууна.

15  |  2
Хаку(66.181.187.247) 2021 оны 09 сарын 13

Юү гэнэ вэ? Олон хүүхэд гаргачаад гэнэ үү?! Чи битгий донгос, хэдэн хүүхэд гаргаад яаж амьдрахаа чамаар заалгахгүй. Монголын үр сад олон болог. Шилдэг ёстой муу сургууль шүү. Ийм сургуульд өгч мэдрэлээрээ битгий наадуулаарай.

7  |  0
Ner(122.201.21.70) 2020 оны 08 сарын 20

Nest High school hna bn???

4  |  0
oyun(202.126.89.245) 2022 оны 08 сарын 13

MIU surguuli haachbaa estoi hariutslaggui muu surguuli bna le tulburuus tsaasgui.

8  |  0
bh(66.181.176.116) 2021 оны 09 сарын 13

shine uye hud2

8  |  0
Зочин(202.9.46.131) 2020 оны 09 сарын 01

Хувийн сургуулиуд төрөөс татаас авдаг байж төлбөрөө болимоор юм.Мөн сургууль анги танхим хүрэлцэхгүй байхад харъяа хорооны хүүхдүүдийг үнэ төлбөргүй авмаар байна.Жишээ нь шинэ яармагт нэгч улсын сургууль байхгүй дан хувийн сургууль дүүрсэн байх юм.Энэ засаг төр гэж бна уу.

8  |  9
Zolo(182.172.235.197) 2023 оны 03 сарын 20

Empahty tulbur hed bol

3  |  0
Zochin (66.181.161.96) 2021 оны 01 сарын 08

Omno hicheeliin jiliin Hagas jild n suugaagu bhad ydaj 50% ghgumaa ghd baga ch bolov hunguluh ystoi gej bodoj bna,hagas jild yu ch zaalgaagu murtluu tulbur uu buten tulnu gdg Bas l ......

10  |  1
Zochin(192.82.67.178) 2020 оны 08 сарын 21

Orchlon nemegdeed 23say bolson

2  |  0
zochin(103.80.210.190) 2020 оны 12 сарын 31

setguulchid bayrlalaa

2  |  0
Bukhbayar Amirlan(66.181.182.90) 2020 оны 12 сарын 25

Erdemtogs surguuli haana bnaaa

0  |  2
zochin(202.126.88.139) 2020 оны 08 сарын 22

Terelj boarding.n tolbor haa baina aa? Suuliin uyd humuus ter surguuliig l gaigui geed baigaa suragtai

4  |  0
Ariuka(192.82.70.67) 2020 оны 08 сарын 19

Ene turuu jiliih bhaa hobby ene Jil 15say bolson bsn

1  |  0
Zochin(66.181.180.229) 2020 оны 08 сарын 20

Ene tulburiin asuudliug yadaj ene coronatai ued bodoltsoj uzmeer yum. Buten tsagaar orohgui hicheeliin jil buten yavagdah ni ch td bish baihad tulburuu buten avna gej ulairaad dairaad baidag huuhdeer business hiigeed baigaag yadaj neg jil boliulmaar yum. Ene bolovsroliin yam iim tal deer hatuu shiideltei baimaar yumaa

5  |  0
Зочин(202.126.88.200) 2023 оны 04 сарын 29

Шинэ монгол минь л сайхан сургууль юм даа

Би(202.21.109.56) 2021 оны 09 сарын 13

Шилдэг сургууль ёстой үнэн муу сургууль хүүхдүүдээ сайн муу гэж 2 анги болгож хуваачаад ялгаж хичээл заадаг. Эцэг эхийн үгийг сонсоноо гэж байхгүй. Саяны карантинаар онлайн хичээл гэж юу ч ороогүй. Биеийн тамирын заал байхгүй. Багш нар нь жил болгон солигддог. Үнэн бүтэхгүй сургууль тэгээд төлбөрөө бараг 40% нэмсэн байна.

8  |  2
Bi(66.181.189.147) 2021 оны 05 сарын 08

Shine ue geed hog novsh surguuli

3  |  2
иргэн(198.16.74.43) 2021 оны 05 сарын 13

Хувийн сургуулийн төлбөр арай дэндүү үнэтэй байна,Энийг хянадаг газар байна уу, Ямар Их дээд сургуулиуд байгаа биш, Хүүхдээ өгөхгүй бай л даа тэгвэл дампуурах дээрээ тулвал хасах байлгүй,

3  |  4
Zochin (66.181.190.238) 2021 оны 02 сарын 24

Shine ue 4,6 say buh angi. Tusgai hutulburt angi 7 say

3  |  0
Shildeg (150.129.141.201) 2020 оны 08 сарын 21

\nShildeg surguulid angli heleer chuluutei yridag bichdeg huuhed orvol tsaashdiin ner tur, munguu bodood tani huuhedtei ajillaad yvah surguuli. Tuunees ene surguulid orood saijirna gevel hudlaa surguuli sanagdsan. Shaardlaga tavihaar ta huuhdee avaad yvj bolno gej zahiral zaluu n heldeg. Bagsh nar bainga soligddog, bieiin tamiriin zaal bhgui (daraa jil zaaltai bolno gedeg).

8  |  2
БАЯСГАЛАН(192.82.67.37) 2021 оны 07 сарын 17

ХУВИЙН СУРГУУЛИУД АРАЙ Л БАЙГАА ШҮҮ... САЯ КОРОНА ГАРСНААР ЭДНИЙ ҮНЭН НҮҮР ЦАРАЙ ДҮР ТӨРХ СУРГАЛТЫН ЧАНАР НЬ ИЛ БОЛЛОО. ОЛОНЛОГЫН БАЯСГАЛАН СУГАР ГЭЖ ШУНАЛЫН УЛААН ДЭВНҮҮД БАЙНА. ГАНЦ Ч ОЛИГТОЙ АНГИ ТАНХИМ ЛАБРАТОРИ БАЙХГҮЙ, ТӨЛБРИЙН ХӨНГӨЛӨЛТ ХҮССЭН ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙГ СУРГУУЛИАС ХҮҮХДЭЭ АВААД ЗАЙЛ ГЭЖ ХӨӨДӨГ ЁС СУРТАХУУН МОРАЛЬ БАЙХГҮЙ БОЛОВСРОЛ НИМГЭН УЛААН БИРДНҮҮД БАЙНА

5  |  3
Аав ээж(202.9.40.110) 2023 оны 07 сарын 26

Орчлон сургууль хоёрд дахь хэл хятад хэл. Орос хэл залруулмаар байна, захирлаа.

0  |  2
zzzz(202.9.46.81) 2020 оны 08 сарын 30

MIU surguilin tulburiin medeekel bhgumu?

1  |  0
O(150.129.140.12) 2021 оны 07 сарын 25

zuv l bh shig baishd. Shildeg 3.9 say baij bgaad genet 5.5 say bolgood shiljuulj bgaa. Ingej ogtsom tenegtej bolku sh d. Busdiig ni medkum oo

1  |  0
zochin(139.5.217.216) 2020 оны 08 сарын 18

yuun hudlaa medeelel gargaad baigan

0  |  1
zochin(202.9.46.89) 2020 оны 08 сарын 20

shine ve her surguuli we

4  |  4
Багш(192.82.73.205) 2020 оны 08 сарын 18

Маш худал мэдээлэл байна. Миний мэдэх 5 маш буруу байнааа

0  |  0
zochin(202.9.46.68) 2020 оны 08 сарын 18

hobby dund angi nu hed be

0  |  1
ГЁТЕ(202.126.89.197) 2022 оны 01 сарын 09

Гёте гэж ямар ч соёлгүй, удирдлага нь гэж арай л шуналдаа автсан хүн бна лээ. төлбөрийн буцаалтыг өгөхгүй үнэхээр хүнд сурталтай. Хачин сургуульд хүүхдээ битгий өгөөрэй. Тийм захиралтай сургууль хол явахгүй ээ\n

16  |  2
Шилдэг болио (64.119.19.189) 2023 оны 03 сарын 03

Эцэг эхчүүдээ page дээрээ блоклцон Feedback гэж байхгүй . Санал гомдол хүлээж авч байж цаашаа хөгжих бх шүү ! Төлбөрөө шалтгаангүй нэмнэ . сурэ чадахгүй бол шилж .Танай хүүхэд манайд хамаагүй оронд элсэлт авчихна гээд бж байлаг газар

11  |  1
eej (64.119.19.189) 2020 оны 12 сарын 25

Шилдэг зүгээр л бизнесийн байгууллага хүүхдэд сургах эерэг орчин бхгүй ггүй багш нарыгаа сургалтын менежэр нэртэй авгай нар дарамтлаад халчихдаг . Төлбөр нэхэхээс өөр юуу ч гүй сургууль бн лээ 1 жил явуулаад хүүхдүүдээ шилжүүлж бн . Шилдэгийг сонирхож бгаа эцэг эх бвал өөр сургууль сонгоорой ялангуяа Бага, Дунд анги

10  |  3
Hudal(43.242.243.218) 2020 оны 08 сарын 19

Orchlon, Hobby, shine uyein tulbur hudAl bn

3  |  0
Gomdol(64.119.19.201) 2020 оны 08 сарын 19

Hudlaa medeelel baina shdee (zarim surguuliin tolbor)

2  |  2
Зочин(66.181.177.82) 2020 оны 08 сарын 20

Юу вэ шинэ үе 2 сая гаран гэнэ үү энэ бол ёстой худлаа мэдээлэл бна

2  |  1
Niajaianakan(202.9.40.57) 2020 оны 08 сарын 18

Ene medeellee shalgaj oruulaach shaal hudlaa medeelel bna shuudee

4  |  0
comment(202.126.90.114) 2021 оны 11 сарын 22

Хобби сургуулийн төлбөрийн мэдээлэл шал худлаа байна. энэ жил 1-р ангид орж байгаа эсвэл шилжиж ирж байгаа хүүхдүүд 15 сая төгрөг төлж байгаа. Хуучин хүүхдүүд 11 сая төгрөг төлж байгаа. Тэгснээ коронагийн үеийн төлбөрийн хөнгөлөлт 4 хувь... бас улсаас татаас авдаг гэж байгаа арай юу????

14  |  1
Shildeg(124.170.236.46) 2021 оны 07 сарын 17

Shildeg surguuli ogtsom tulburuu nemsen\nYdaj surgalt n mash muu \n

8  |  1
od(66.181.161.37) 2021 оны 07 сарын 17

Энэ Шилдэг гээд сургууь бол зүгээр л мөнгөний төлөө сургууль. Өмнөх жилийн төлбөрөө шалтгаангүйгээр 41 хувь нэмсэн. Онлайн хичээл гэж юу ч ороогүй. Рекламнаас цаашгүй сургууль. Өчнөөн олон эцэг эхчүүд хүүхдээ шилжүүлж байгаа. Ийм мөнгөний төлөө сургуулиудыг хянадаг байгууллагууд гэж ер нь байна уу

19  |  3
ариунаа(64.119.23.235) 2020 оны 08 сарын 19

худлаа үнэ байна

1  |  0
Даш(202.126.88.177) 2020 оны 08 сарын 20

Шал худлаа мэдээлэл бна. Хобби сургуулийн шуналын хүүдийнүүд 15 сая төгрөг нэхэж байна лээ

3  |  0
Aagii(122.201.31.133) 2020 оны 08 сарын 19

Huviin surguuliin tulburiig negdsen jurmaar une tulburiig ni togtooh heregtei ene arai dendej bn

4  |  2
Зочин(202.126.88.64) 2020 оны 08 сарын 20

Худлаа мэдээлэл оруулахаа болиоч. Шинэ Үе ийм хямдарчихсан юм уу? Хүмүүсийг төөрөгдөлд оруулаад. Баттай зүйл бичиж оруулж бай.

6  |  0
Залруулга (192.82.75.58) 2020 оны 08 сарын 18

Шинэ үе сургуулийн төлбөр3 жилийн өмнөөс 4 сая 200 мянган төгрөг болсон шүү. Энэ одоо хэзээний мэдээлэл вэ?

6  |  0
Заагч(202.179.31.252) 2020 оны 10 сарын 23

Ер нь ашиг хайсан заваан хувийн сургуульд энэ их мөнгө өгч сургах хэрэггүй хүүхэд өөрөө хичээгээд явцдаа наад балай англи эсвэл гадаад хэлэрхүү юмыг сурна Цөөн Монголд хог англи хэл хэрэггүй тусгаар тогтнол улсын дархлаа чухал хэл хэрэглээ юм.

3  |  2
Заагч(202.179.31.252) 2020 оны 08 сарын 21

Ер нь ашиг хайсан заваан хувийн сургуульд энэ их мөнгө өгч сургах хэрэггүй хүүхэд өөрөө хичээгээд явцдаа наад балай англи эсвэл гадаад хэлэрхүү юмыг сурна Цөөн Монголд хог англи хэл хэрэггүй тусгаар тогтнол улсын дархлаа чухал хэл хэрэглээ юм.

5  |  6
zochin(64.119.25.194) 2022 оны 02 сарын 27

Өөрсдөө дурандаа олон хүүхэд гаргачаад дараа нь битгий ингэж гоншигонож бай лдаа. Эдийн засаг мөнгө төгрөгөө тооцоход яадгийн. Гэр бүл, үр хүүхэдээ төлөвлөхөд яадын.

иргэн Дорж(150.129.143.112) 2021 оны 07 сарын 17

манайх шиг хоногийн хоолоо хүүхдүүддээ өгөх үү?4 хүүхдийнхээ сургуулийн хэрэглэл гээд цалин хөлс таарчихдаг айлд санахын гарз бололтой.

6  |  1
зочин(202.9.40.49) 2020 оны 08 сарын 22

монгол билэг оюу сургууль хэдэн төгрөг өвдаг вэ?

2  |  4
Зочин(202.126.88.174) 2020 оны 09 сарын 27

Уй-цай сургуулийн төлбөр хэд болсон бэ?

2  |  25
Top