Монгол эрдэмтэд шинэ төрлийн короновирус буюу SARS-CoV2 вирусийн эсрэг бие илрүүлэх оношлуурыг гарган аваад буй. Академич Ц.Оюунсүрэн, доктор Д.Гантулга нарын удирдлагаар ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лаборатори, ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, МУИС-ийн Биологийн тэнхимийн эрдэмтдийн хамтарсан баг энэхүү оношлуурыг бүтээсэн юм.
Эрдэмтэд Шинжлэх ухаан академи болон Шинжлэх ухаан технологийн сангийн дэмжлэгтэйгээр ийнхүү SARS-CoV2 вирусийн эсрэг бие илрүүлэх оношлуурын цомгийг орчин үеийн генийн инженерчлэл, молекул биологи, иммунологийн арга ашиглан богино хугацаанд гарган авсан тухайгаа мэдэгдсэн.
Уулзалтаар монгол эрдэмтдийн бүтээсэн SARS-CoV2 вирусийн эсрэг бие илрүүлэх оношлуурын туршилтыг илүү олон хүнд турших ажлаа үргэлжлүүлэхийг эрдэмтдээс хүслээ. Улмаар эрдэмтдийн бүтээсэн SARS-CoV2 вирусийн эсрэг бие илрүүлэх оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлэхэд шаардагдах зардлын асуудлыг БШУЯ, ЭМЯ хамтран үе шаттай шийдвэрлэхээр ярилцаж тохиролцлоо.
Манай эрдэмтэд SARS-CoV2-ийн оношлуурыг бүтээснээрээ түүнийг гарган авах технологи, цаашид үйлдвэрлэх боломж, шинжлэх ухааны үндэслэлийг бий болгож өгч байгаа юм. Цаашдаа энэхүү оюуны бүтээлийг ашиглаж уг оношлуурыг дотооддоо олноор үйлдвэрлэж ашиглах бүрэн боломжтой гэдгээ хэлж буй. Мөн энэ нь вирусийн халдараас сэргийлэхэд зарцуулах хөрөнгө зардал, гадаадаас ийм төрлийн оношлуур худалдан авах валютыг хэмнэх зэрэгт ихээхэн ач холбогдолтой юм.
Эх сурвалж: Монгол Улсын Шинжлэх ухааны академи
Сэтгэгдэл ( 1 )
bayar hurgeye! Amjilt! Odoo gol ni ter onoshluuraa beltgeh tuuhii ediinhee zarimiig oorsdoo zohitsuuldag boloh heregtei bainaa. Tegehgui bol dotoodod hiisen, gadnaas avsan zardliin yalgaa barag garahgui baigaa bolovu. Amjilt!