Энэтхэг улс Оросоос вакцины мэдээллийг нь гуйжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 21

Энэтхэгийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Анураг Шривастава тус улс Оросоос коронавирусний эсрэг вакцины мэдээллийг өгөхийг хүссэн талаар мэдэгджээ. “Hindu”-д мэдээлснээр ОХУ дахь Энэтхэгийн Элчин сайдын яам Оросын вакцины аюулгүй байдал, үр нөлөөний талаар мэдээлэл авахаар тус улсын талтай хамтран ажиллаж байгаа аж.

Энэтхэгийн шинжээчдийн баг гадаадын вакцинуудын бүх хувилбарыг судалж байгаа гэнэ. Тус улс коронавирусний халдварын тоогоороо ОХУ-ын өмнө дэлхийд гуравдугаарт бичигдэж байгаа билээ.

Энэтхэгийн өмнө Перу улс ОХУ руу вакциныг нь авах хүсэлт илгээжээ.

Оросын “Спутник V” коронавирусний эсрэг вакцин нь гаж нөлөө багатай, толгой эргэх, халуурах зэрэг сөрөг нөлөө гол төлөв хөнгөн эсвэл дунд зэргээр илэрдэг нь тогтоогдсон байна.

 

Top