Сургуулийн төлбөрийг тушаахгүй бол сургуулиас хасах, өнгөрсөн жилийн төлбөрийг нэхэх, төлбөр төлөхгүй бол хичээлд суулгахгүй гэх асуудлын хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Батбаатар болон холбогдох албан тушаалтнуудтай уулзжээ.
Уг нь Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлбөр, хураамжийг эцэг эх, асран хамгаалагчид санхүүгийн дарамт үүсгэхгүйгээр харилцан тохиролцож гэрээ байгуулан төлөх уян хатан зохицуулалт хийхийг өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт даалгасан 2020.08.05-ны өдрийн Монгол Улсын Шадар сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал болон 2020.08.06-ны өдрийн Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал гарсан байгаа.
Тиймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас зөвлөж гаргаж, ерөнхий боловсролын бүх сургууль, цэцэрлэгт хүргүүлж эхэлжээ.
Зөвлөмжид,
Хэрэв сургуулиуд дээрх зөвлөмжийг мөрдөж ажиллахгүй бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хуульд заасны дагуу хариуцлага тооцож, арга хэмжээ авах ажээ.
Сэтгэгдэл ( 2 )
Нэгд. Төлбөр нэмэх эсэх нь үндэслэлтэй бол нэмэхээс өөр аргагүй. Алдагдалтай хэн ч ажиллахгүй. Хоёрт. Төлбөрөө төлөөгүй бол хичээлд нь суулгахгүй байхаас өөр аргагүй. Хувийн сургуулиуд төлбөр төлөгдөөгүй байна гээд шууд хичээлээс нь гаргачихдаггүй л бх. Олон удаа нэхэмжлээд, захиа занаа өгөөд аргаа барахдаа л суулгах боломжгүй байна гдг бх. Чи өөрөө хувийн эмнэлэгт очоод төлбөрөө төлөлгүй эмнэлэгт нь хэвтэх гээд үзээрэй. Гурав. Анзаараад байхад төрийн өндөр албан тушаалтнуудын хүүхдүүд бүгд хувийн сургуульд эсвэл гадаад улсын дунд сургуульд сурдаг. Гадаадын улсад төлбөрөө төлөлгүй хүүхдээ сург
chadahguu baij bitgii tomor . chi