Үндэсний аудитын газраас өнгөрсөн долоо хоногт байнгын хорооны хуралдааны үеэр Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын төслийн хэрэгжилт, үр дүнд хийсэн тайланд хэд, хэдэн зөрчил илэрснийг тодотгосон билээ. Тухайлбал, төслийн хүрээнд нийлүүлсэн авто машины үнэ зах зээлийн ханшаас 4.9 дахин өндөр байгааг тайланд дурдсан байдаг. Тэгвэл эл мэдээлэл олон нийтийн анхаарлыг татсан хэвээр байгаа юм. Учир нь, Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын төслийн багийнхан тухайн үед 130 сая орчим төгрөгөөр үнэлэгдэж байсан "Ланд-200" авто машиныг зах зээлийн үнээс хэд дахин өндөр үнээр буюу 723 сая төгрөгөөр худалдаж авсан нь баримтаар ил болсон талаар өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл өнөөдрийн /2020.08.27/ чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ дээрх асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Даргалах бүрэлдэхүүний тансаг хэрэглээтэй холбоотой зардлыг танах хэрэгтэй. Дарга, сайд нарын өрөөг тохижуулахад 300-400 сая төгрөг гэж юу байх вэ дээ. Одоо 800 сая төгрөгийн үнэтэй "Ланд-200" авто машины шуугиан гарлаа. Тэр хэр бодитой асуудал юм бэ. Гэтэл зах зээлийн үнээр 300 сая төгрөгийн ландгар ландууд ордны хашаанд багтахааргүй л байна. Аймгийн дарга, орлогч нараас эхлүүлээд дандаа тансаг том хэрэглээтэй. Түүнийгээ дагаад асар их зардал гарч байна. ТЕГ-ын барилгыг хар л даа, ийм барилга гэж юу байдаг юм. Төрийн барилга чинь асар их хөрөнгө шингэсэн байна. Энэ асуудлыг цэгцэлж өгөхийг хүсэж байна" хэмээн байр сууриа илэрхийлэв.
Харин Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР "Тэр нэг 800 ч бил үү хэдэн сая төгрөгийн үнэтэй авто машины асуудал байна. Миний хувьд шинэ нисэх онгоцны буудлынх л гэж ойлгож байна. Эх үүсвэр нь төсвийн мөнгө бол биш. Гэхдээ төсөв ч бай, төсөл ч бай ялгаагүй анхаарах ёстой. Энэ чиглэлээр тодруулах, хянах ажлыг эхлүүлсэн. Хөрөнгийн эх үүсвэрийг нь тодруулах үүрэг өгсөн. Засгийн газраас анхаарал тавьж, хойноос нь ажиллаж байгаа гэдгийг хэлэх байна" гэх хариултыг өглөө.
Сэтгэгдэл ( 9 )
130 saya bailaachdee asar ih mungushdee,nasaaraa ajilaad tsugluulj chadahgui mungu,yuun 700-800 saya be,naadah bur hulgai zailalanch bish,terrorizmin angilald bolood yavchihlaa,
odoo mongold shalgarsan on zaluu prius altai tavan bogdod yvj bolood baina untee benzin iddeg mashiniig horigloh heregtee mon gadaad zardal hudlaa sudalgaa turshlaga nair naadamgui boljil baina ene ih mongiig jijig dund uilderiig demjeechee
Хотгор шанага зайлаа.
Deeshee garah gedeg n ene . hurelbaatar metiin ym uzeegui luivarchid 10%.r ideed zogsohgui odoo buur bie biedee tal zasch medehgui gedeg shn ugtei boljee!!!
Бүгдээрэнг нь он залуутай приус 20-олр хангаад, энэ үнэтэй машинуудыг зарж төсвийн алдагдлыг нөхөхөд нэмэр болгоё. Авилгачин хулгайч, ждшчдэд юу унуулах нь бидний хэрэг. Нямдоржийн өрөөг 380 саяар тохижуулах биш Нямкаг өөрийг нь чирээд гаргачихвал асуудал шийдэгдэх юм биш үү? Ард түмний хүсэл тэр шүү дээ, угаасаа. Мэнгэт хар аа чи зүгээр мөрөөрөө лаазаа өшиглө л дөө. Хүүхдээ төрд шахлаа одоо болоо юм биш үү. Энэ өвөл мэнд шиг онд орохоо бод.
Улсын төсвийн байгууллага болон төрийн өмч оролцоотой компаниудын дээд, дунд зэрэгэлэлийн бүх албан тушаалтны унаа, албан тасалгаа, гадаад дотоод томилолт, хүлээн авалт, бэлэг, дурсгалын зүйл гэхчилэн цалингаас бусад бүх зардлын төсвийг жил бүр Улсын төсвийн тухайлсан заалт болгон тогтоож, нэгдсэн дүнгээр баталж, албан тушаал бүрт ижил төсөв хуваарилан, төсөв хэмнэсэн болон хэтрүүлсэн албан тушаалтан бүрийг нэрээр нь олон нийтэд мэдээлдэг, хэтүүлснийг нь төлүүлдэг болгоход их амархан шүү дээ. Эрх баригчид өөрийнхөө эсрэг өөрөө ийм зүйл хийхгүй нь мэдээж зүйл юм даа, харамсалтай
засгийн газарын хүмүүс яагаад жижиг машинунаж болдоггүй юм вэ заавал үнэтэй машин унах ёстой гэсэн хууль хаана байнаа
Hurgan darga nariin tansaglal herees hetersen ZG yamar ch arga hemjee avahgui baina
10 urhud bair avaad ugchihsun bol.