Хөшигийн нисэх буудлын төслийнхөн зах зээлийн үнээс хэт өндөр үнээр автомашин, тоног төхөөрөмж худалдан нийтийн хөрөнгөд хайр гамгүй хандсан явдал араасаа асуудал даруулсаар байна.
“Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал” төслийн захирал Н.Энхбат тэргүүтэй албан тушаалтнууд өнгөрсөн хугацаанд Монголд Японы Засгийн газраас олгосон хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр зах зээлийн үнээс 7-10 дахин өндөр үнэтэй олон тооны автомашинууд худалдан авах замаар төрд шахаа хийсэн баримт нийтэд ил болсон. Тэдгээр автомашины жагсаалттай танилц.
Тэрбумын үнэтэй “Land cruiser 200” автомашин жагсаалтын эхэнд бичигдэнэ. 2016 онд 130 сая төгрөгөөр худалдаалагдаж байсан “Land cruiser 200” машиныг Хөшигийн хөндийн нисэх буудал барих төслийнхөн 723 саяар тооцож авч байсныг Иргэний нисэхийн ерөнхий газарт нэг тэрбум төгрөгөөр хүлээлгэн өгсөн байдаг. Тэгвэл 2735УНП улсын дугаартай галын тусгай тоноглолтой штаб командын гэгдэх “Land cruiser 200” маркийн машины өнөөгийн бодит төрх ийм байна. Уг автомашины талаар төслийн захирал Н.Энхбат “Манайх Мицибүши Чиёодатай гэрээ хийчихээр тэднийх доороо туслан гүйцэтгэгч гээд баахан компани авна шүү дээ. Тэд нарын нэг нь наад Самсунг чинь. Тэгэхээр тэд нар хоорондоо ямар гэрээтэй, юу хийж явсныг би бол мэдэхгүй” хэмээн тайлбар өгсөн байдаг.
Дараагийнх нь тусгай тоноглолтой гэх эмнэлгийн түргэн тусламжийн “Mercedes benz sprinter” маркийн автомашиныг 1.4 орчим тэрбум төгрөгөөр худалдаж авчээ. 2016 оны энэ төрлийн “Mercedes benz” автомашин 126-178 сая төгрөгийн хооронд Монгол Улсад зарагдаж байсан аж. Ингээд тооцохоор зах зээлийн үнээс 7-10 дахин нугалсан өндөр үнээр худалдан авч, Иргэний нисэхийн ерөнхий газарт 2801УБУ улсын дугаартай хүлээлгэн өгсөн талаарх мэдээлэл байгаа юм. Түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлдэг эмнэлгийн машинтай харьцуулан үзүүлэхэд ангайж, цочирдтол ялгарч харагдах зүйлгүй тус машины бодит байдал энэ юм.
Нэг тэрбум давсан үнэтэй машины жагсаалт дуусах болоогүй. Төслийн хүрээнд авсан тоног төхөөрөмж, тусгай тоноглолтой машинуудыг Иргэний нисэхийн ерөнхий газарт хүлээлгэн өгсөн жагсаалт дунд улсын дугаар аваагүй, 1.2 тэрбум төгрөгийн үнэтэй Үрэлтийн коэффициент хэмжигч автомашин гэх суудлын жижиг тэрэг байгаа юм. Гаднаас нь харахад цагдаагийн байгууллага болон харуул хамгаалалтын албанд хэрэглэгддэг “Honda” маркийн уг автомашиныг Иргэний нисэхийн ерөнхий газраас техникийн үзүүлэлт хангалтгүй гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзжээ. Үрэлтийн коэффициент хэмждэг машиныг нь зурвас дээр онгоц хүлээн авч, гаргахад бэлэн байгаа эсэхийг хэмждэг тусгай тоноглолтой машин. Өөрөөр хэлбэл хурд, хүчний хувьд өндөр байх шаардлагатай. Харамсалтай нь зурагт харагдаж байгаа машинаар орлуулсан нь “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийн ерөнхий гүйцэтгэгч “Мицүбиши”, “Чиёода” компаниудын хамтарсан түншлэл тус төслийг бүтээн байгуулахдаа хэт өндөр үнээр тусгай тоноглол нэрийн дор автомашинууд худалдан авсан нь илтэд монголчуудыг доромжилсон үйлдэл байв уу. Эсвэл төслийн нэгж, ерөнхий туслан гүйцэтгэгч компани гурвын үгсэн хуйвалдсан хуйвалдаан байв уу гэж хардах шалгаан болж байгаа юм.
Тэнгэрт хадсан үнэтэй машины жагсаалтыг 2016 оны “Land cruiser 70 pickup” маркийн автомашин үргэлжлүүлнэ. Зөвхөн шувуу үргээх үүрэгтэй машиныг төслийнхөн 318.5 сая төгрөгөөр худалдан авсан ч ашиглаагүй байгаа. Энэ төрлийн автомашины зах зээлийн дундаж ханш 90 сая төгрөг. Эдгээр автомашины шахаатай холбоотой шинэ баримт дэлгэхэд, төслийн хүрээнд худалдан авсан үнэтэй машинуудыг Төслийн захирал Н.Энхбат болон ЗТХЯ, АТҮТ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар зэрэг төсөлд хамаарахгүй байгууллага, эрх мэдэлтэн, албан тушаалтнууд унаж, нэр дээрээ бүртгүүлсэн байгаа юм.
Сэтгэгдэл ( 10 )
Lalaruudiig avaachij chuluunii ajil hiilge
Ийм бхад Монгол улс хөгжих үү, арай ч дээ
АТГ ньшалгаад хариуцлага тооцох байлгуй дээ
zuvhun medegdej baigaa n ene bolovch medegdeegui zondoo budlian bga baih daa
Ерөнхий сайд нь төрийн зохицуулалттай багаараа иднэ шүү гээд хэлээд баыгаан бишүү
МАН-н гарууд цайрчээ хуваасан учираас ял авахгүй байгаа юмдаа,ЕС-даа чамд өгсөн учраас чи попордохгүй байна уу
130 saya ch gesen asar ih unetei mashin bainashdee,
Ингэж идээд байхаар тэрбумтан ч цаашаа. Улаан цагаан баримттай байхад
заваан юмнуудыг шоронд нь суулгаад мөнгийг нь гаргуулаач дээ
BID YAJ XOGJIH VE DE BOON HULGAI NUURLESEN BHAD