ХӨШИГИЙН ХӨНДИЙН ШИНЭ НИСЭХ БУУДАЛ БАРИХ ТӨСЛИЙН
ХӨШИГНИЙ АР ДАХЬ НУУЦ ЦУВРАЛ - 3
Өмнөх дугаарт Зам тээвэр, хөгжлийн сайдаар томилогдон ажиллаж байсан одоогийн Шадар сайд Я.Содбаатарын талаарх зарим мэдээллийг онцолсон бол энэ удаа дараах баримтуудыг дэлгэв.
Зах зээлийн үнийг 3-8 дахин нугалсан өндөр үнэтэй тусгай тоноглолтой гэх автомашинуудын бодит байдал
Төслийн нэр дээр худалдан авсан 11 автомашин байгаа ба дарга нар хууль зөрчин, төрийн байгууллагын нэр дээр шилжүүлэн, өөрсдөө унаж байна
Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал барих төсөл нэрээр 13 жил тансагласан дарга нар татвар төлөгчдөд өрийн дарамт учруулж байна
Эдгээр баримтуудад тулгуурлан шинэ дугаарыг бэлтгэлээ. Идэх талх, уух уснаасаа хумслан байж татвар төлж байгаа иргэн бүрт хамааралтай мэдээллийг хүргэх гэж байгаа учир анхаарлаа хандуулна уу?
2020.08.31-нд www.check.mn мэдээллийн сайтад зах зээлийн үнээс тав дахин өндөр үнэтэй галын тусгай тоноглолтой штаб командын машин гэх тодотголтой "Ланд круйзер 200" маркийн автомашины тухай мэдээллийг хүргэсэн.
2016 онд 130 сая төгрөгөөр худалдаж байсан тус машиныг Хөшигийн хөндийн нисэх буудал барих төслийнхөн 723 сая төгрөгөөр тооцож авч байсныг ИНЕГ-т 1.003.767.000 төгрөгөөр хүлээлгэн өгсөн байдаг. Тэгвэл 27-35 УНП улсын дугаартай галын тусгай тоноглолтой штаб командын гэгдэх "Ланд круйзер 200" маркийн машины өнөөгийн бодит төрх ийм байна. Тус машиныг хэвлэлийнхний нүднээс нууж, хав дарсан учир сэтгүүлч миний бие хөлөө бэртээн байж хайсны үр дүнд гаднах дүр зургийг олж авсан болно. Гаднаасаа харахад тэнгэрийн үнэтэй байхаар тоноглолгүй харагдаж байгаа тус машины тоноглол нэг бүрийн үнийг дараагийн дугаарт дэлгэрэнгүй үзүүлнэ.
Тусгай тоноглолтой эмнэлэгийн түргэн тусламжийн “Mercedes benz” маркийн автомашиныг 1 тэрбум 377 сая 312 мянга 10 төгрөг буюу 1.4 орчим тэрбум төгрөгөөр худалдаж авчээ. 2016 оны Mercedes benz загвар нь 126 саяас 178 сая төгрөгийн хооронд Монгол Улсад зарагдаж байсан аж. Ингээд тооцохоор зах зээлийн үнээс 7-10 дахин нугалсан өндөр үнээр худалдан авч, ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТ 28-01 УБУ улсын дугаартай хүлээлгэн өгсөн талаарх мэдээллийг 2020.09.01-ний өдөр хүргэсэн. Түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлдэг эмнэлэгийн машинтай харьцуулан үзүүлэхэд ангайж, цочирдтол ялгарч харагдах зүйлгүй тус машины бодит байдал энэ юм.
Үнэтэй машины жагсаалтыг 2016 оны "Ланд круйзер 70" пик ап маркийн автомашин үргэлжлүүлнэ. Зөвхөн шувуу үргээх үүрэгтэй машиныг төслийнхөн 318 сая 494 мянга 940 төгрөгөөр худалдан авчээ. Гэвч зах зээлийн үзнэ нь 90 гаруй сая төгрөг. Дахин сануулж хэлэхэд, тус машинуудад хийгдсэн гайхам үнэтэй тоноглолыг харьцуулсан нэвтрүүлгийг дараагийн дугаарт үзэгч танд хүргэхээр манай сурвалжлах баг ажиллаж байгаа. Яг одоо дахин нэг машины тухай мэдээллийг хүргэх гэж байна.
Харамсалтай нь, зурагт харагдаж байгаа машинаар орлуулсан нь Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих Төслийн ерөнхий гүйцэтгэгч Мицүбиши, Чиёода компаниудын хамтарсан түншлэл хэт элэг барьсан үйлдэл хийснийг илчлэх мэт. Мицүбиши, Чиёода компаниудын хамтарсан түншлэл тус төслийг бүтээн байгуулахдаа хэт өндөр үнээр тусгай тоноглол нэрийн дор автомашинууд худалдан авсан нь илтэд монголчуудыг доромжилсон үйлдэл байв уу эсвэл төслийн нэгж, ерөнхий туслан гүйцэтгэгч компани гурвын үгсэн хуйвалдсан хуйвалдаан байв уу гэж хардах шалтгаан болж байгаа юм.
Төслийн хүрээнд "Ланд круйзер 200" маркийн автомашин 6, "Тоёота Хайси" маркийн авто машин 5 ширхэгийг худалдан авчээ.
Жагсаалтаас үзэгч та Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал барих төслийн хүрээнд худалдан авсан автомашинууд төрийн байгууллагын болон ерөнхий туслан гүйцэтгэгч компанийн нэр байгааг анзаарч харсан байх.
Үүнийг хуулийн зүгээс хэрхэн тайлбарлаж буйг хүргэе.
ХУУЛЬЧ Г. БАТБАЯР:
-Зургаан субьектийн нэр дээр тухайн төслийн хүрээнд хэрэгжиж байгаа үйл ажилгааны мөнгөөр авсан эд хөрөнгийг "Монголын төмөр зам" тухайн Хөшигтийн хөндийн үйл ажиллагаанд ямар ч хамааралгүй, төрийн өмчит байгууллагууд өөрийн нэр дээр байлгаж буй нь Эрүүгийн хуулийн 22.9.1.1-т мөн 8.1-т заасан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах төрийн өмч төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэсэн энэ үйлдэлд орно. Тухайн Хөшигтийн хөндийг барих мөнгийг Японы тал буюу Мицибүши гаргасан байж болох боловч тэр Мицибүши корпорацитай туслан гүйцэтгэгчээр орж байгаа "Самсунг Си Энд Ти" тухайн компаниудын нэр дээр ашиглагдах эд хөрөнгүүдийг авах байдлаар хийнэ үү гэхээс захиалагч талын нэр дээр эдгээр эд хөрөнгүүд байгаа нь гэрээнд юу гэж тусгагдсан юм. Мөн төрийн байгууллагын нэр дээр гадны байгууллагуудын буцаан төлөгдөх төсвийн өмч хөрөнгө байгаа нь ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухайн хуулийг зөрчих, мөн авлигал тэмцэх тухай хуулийг зөрчих нөхцөл байдлуудыг үүсгэнэ. Энэ салбар хуулийг зөрчиж байгаа нь өөрөө Эрүүгийн хуулийн дээр дурдсан албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 22.1-т мөн 8.1-т заасан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, төрийн өмч төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэсэнд хамаарна. Энэ зүйл ангийн объектийн шинжийг хамарч байгааг сайн нийцүүлэн шалгах нь зүйтэй. Гэхдээ гадаад улсын байгууллагын мөнгөөр төрийн байгууллагын нэр дээр өмч хөрөнгө бий болгож байгаа нь зохимжтой бус ашиг сонирхлын зөрчилтэй байдлыг үүсгэж байна.
Хуулийн зүгээс ийнхүү тайлбарлаж байгаа бол энгийн үгээр ингэж тайлбарлаж бас болох юм.
Төр - Төслийн ерөнхий гүйцэтгэгч - Ерөнхий туслан гүйцэтгэгч гэсэн гурван тусдаа субъект бий. Бүр ойлгомтойгоор тайлбарлавал төр бол төслийн нэгж, төслийн ерөнхий гүйцэтгэгч бол Мицүбиши, Чиёодогийн хамтарсан түншлэл харин гуравдагч тэгээд буюу төслийн ерөнхий туслан гүйцэтгэгч "Самсунг Си Энд Ти" компанийн Монгол дахь салбар “SCTECM” ХХК-ийн хоорондоо харилцах харилцаа нь хязгаартай.
Төр буюу төслийн нэгж хэзээ ч гуравдагч этгээд гэгдэх “SCTECM” ХХК гэх туслан гүйцэтгэгч компанитай харилцаа тогтоохгүй. Харин Мицүбиши, Чиёодогийн хамтарсан түншлэлтэй төр буюу төслийн нэгж харилцана. Харин Мицүбиши, Чиёодогийн хамтарсан түншлэл туслан гүйцэтгэгчтэйгээ харьцана гээд харилцах хэм хэмжээний хувьд хязгаартай.
ТӨСЛИЙН ЗАХИРАЛ Н.ЭНХБАТ:
-Манайх Мицибүши, Чиёодатай гэрээ хийчихээр тэднийх доороо туслан гүйцэтгэгч гээд баахан компани авна шүү дээ. Тэд нарын нэг нь наад Самсунг чинь. Тэгэхээр тэд нар хоорондоо ямар гэрээтэй, юу хийж явсаныг би бол мэдэхгүй.
Төслийн захирал өөрийнхөө амаар туслан гүйцэтгэгчтэй харьцдаггүй ээ гэдгээ хэлчихлээ. Гэтэл асуудал төслийн захирал Н.Энхбатад байна. Тодруулбал ерөнхий туслан гүйцэтгэгч “SCTECM” ХХК-ний нэр дээр бүртгэлтэй байдаг "Ланд круйзер 200" маркийн 56-02 УНҮ улсын дугаартай 169.000.000 ₮-өөр үнэлэгдэх автомашиныг Н.Энхбат захирал хувийнхаа хэрэгцээнд унадаг. Энэ үйлдэл нь эрүүгийн харицлага ч хүлээлгэж болохуйц үйлдэл болж байна.
ӨМГӨӨЛӨГЧ Б.МЭРГЭН:
-Төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулах нь бас л авлигын хэрэг. Зориулалтын бусаар зарцуулахдаа өөртөө ч юмуу хэн нэгэн хүнд давуу байдал олгоод байгаа хэрэг. Төсвийн төр иргэдийн ашиг сонирхлыг хамгаалахад улсын ашиг сонирхлыг зохицуулах ёстой мөнгө гэж татвар төлөгчдийн мөнгө. Яг төрийн мөнгө, төсвийн мөнгө гэсэн зүйл байхгүй яг цаад утгаараа татвар төлөгч иргэдийн мөнгө юм. Тэр мөнгийг зориулалтын бусаар зарцуулахгүй өөрийхөө хувийн ашиг сонирхолд юмуу хэн нэгэн хүний ашиг сонирхолд зарцуулаад хэн нэгний сургалтын төлбөрийн төлөөд, гэр бүлдээ зарцуулаад, идэж уугаад явж байна гэдэг чинь авлигалын гэмт хэргийн нэг юм. Эрүүгийн хуульд ямар хариуцлага заасан байна тэр хариуцлагаа хүлээнэ. Манайд зорчих эрх хязгаарлах, торгох, хорих ялаар шийтгэнэ. Хорих ялын хэмжээ хоёр сая долоон зуун мянгаас дээд тал нь 40 сая хүртэл төгрөгөөр торгох ялын хэмжээтэй. Жишээ нь энэ зүйлд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гээд торгуулж байна. ЖДҮ-гийн зээлийг хууль бусаар гаргасан сайд торгох ялаар торгуулж байна. Хүмүүс ямар бага мөнгөөр торгоод байгаа юм бэ гээд яриад байдаг. Гэтэл бодит байдал хууль дээд тал нь 40 сая төгрөгөөр торгох эсвэл ялын хэмжээнээс хамаараад зургаан сараас 12 жил хүртэл ял өгөх заалттай. Нийтлэгээрээ дунджаар таван жилийн ял өгдөг заалттай.
Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны банк /JBIC/хоорондын хөнгөлөлттэй зээлээр “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийг барьж байгаа. Тодруулбал Япон улсад 65.6 тэрбум иенийн өрөнд орон байж уг бүтээн байгуулалтыг хийж байгаа юм. Гэтэл тус төслийн хүрээнд худалдан авсан автомашинуудыг АТҮТ, ЗТХЯ, МТЗ ТӨХК, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар зэрэг байгууллагын нэр дээр байгаа нь гэрээ болон монгол улсад хүчин төгөлдөх үйлчилж байгаа хуульд хэрхэн нийцэж байгаа талаар яг таг хариулт өгчих эрх мэдэлтэн, албан тушаалтан одоогоор алга. Тус асуултад төслийн нэгжээс болон ЗТХЯ-аас хариулт авахаар хандсан ч хариулт өгөх хүн байхгүй гэдэг тайлбарыг хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан хэллээ.
Ийнхүү зах зээлийн үнээс хэд дахин өндөр үнээр худалдан авч байгаа тусгай тоноглолтой гэх автомашин болон төслийн хүрээнд худалдан авсан ч төрийн байгууллагын болон төслийн нэгжийнхэн хувьдаа унаж хэрэглэж байгаа үнэтэй автомашинууд нь Монгол Улсын 3.3 сая иргэнд өрийн дарамт болж байгаа юм.
ЭДИЙН ЗАСАГЧ Ж. ДЭЛГЭРСАЙХАН:
-Сүүлийн жилүүдэд Монгол Улсын гадаад өр нэмэгдэж байна. Үүн дотроо Засгийн газрын өр нэмэгдэж байгаа байдал дээр олон талууд шүүмжлэлттэй ханддаг. Засгийн газрын өр нэмэгдэнэ гэдэг нь улсын төсвийн алдагдал түүнийг санхүүжүүлэх таны дурдсан төсөл, бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх чиглэлээр зарцуулагддаг. Өнөөгийн эдийн засаг хүнд байгаа үед бүтээн байгуулалтын чиглэлээр их хэмжээний өр зээлээр санхүүжүүлсэн төслүүдийг хэрэгжүүлэх нь эрсдэл өндөртэй. Өнөөдрийн бидний хэрэгжүүлж буй төслүүд хэр оновчтой гэдэг асуудал бас эргэлзээтэй. Гадаад өрийг ашиглаж болох боловч төслүүдийг санхүүжүүлэхдээ Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд тохирсон ач холбогдлын хувьд эрэмбэ дараатай зохион байгуулалттай судалгаа шинжилгээтэй асуудалд хандах хэрэгтэй. Товчхондоо үр ашиг өндөртэй ирээдүйд эдийн засгийн үр дүн нийгэм эдийн засгийн өндөр ашигтай төслүүдийг санхүүжүүлэх нь чухал. Хэрвээ ингэж чадвал улс орны иргэдэд ирэх өрийн дарамтын хэмжээ бага байх боломжтой.
Гадаадаас авч байгаа зээл, санхүүжилтээр бүтээн байгуулалт бий болгож, түүгээрээ эх орныхоо эдийн засгийг сайжруулж, иргэдээ ажил, орлоготой болгоно гэдэг ч бодит байдал дээр бүтээн байгуулалт нэрийн дор хэдхээн хүмүүс хувьдаа хөрөнгө завшиж, харин тэднийг нь энгийн татвар төлөгчид хоолноосоо хасан байж төлдөг тогтолцоо бий болчихсон. Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал барих төслийн хүрээнд жишээлбэл Япон улсад 65.6 тэрбум иенийг төлнө гэж үзвэл иргэн бүр Япон улсад 533 сая төгрөгийн өртэй болоод байгаа юм.
Ийнхүү бүтээн байгуулалт нэрийн дор бүгдээрээ залилаад ч байгаа юм шиг тус үйлдэлд япон улсыг төлөөлж буй Мицибүши, Чиёода түншлэл монголчуудыг доромжлоод байна уу гэх хардлага төрүүлэхуйц байгаа юм.
Харин төслийн нэгжийн хувьд эх орныхоо, иргэдийнхээ эрх ашгийг бус гадаадын компанийг тахин шүтэж, тэдэнтэй үгсэн хуйвалдаж эх орноо мөлжин, шулж байна уу гэх хардлагыг ч төрүүлэхээр байна. Тавантолгой гашуун сухайт чиглэийн 287 км төмөр замын бүтээн байгуулалтыг сүйтгэж их хэмжээний хөрөнгө завшсан хэрээгр ял шийтгүүлсэн "Самсунг Си Энд Ти" корпорацийн охин компани гэгдэх "SCTECM" ХХК Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал барих төслийн ерөнхий туслан гүйцэтгэгчээр сонгогдон ажиллаж, тус төслийн хүрээнд худалдан авсан машиныг "Монголын төмөр зам" ТӨХК-ийн нэр дээр бүртгэн унаж байгаа нь яавч тохиолдол биш.
"Эрэл" эрэн сурвалжлах нэвтрүүлэг "Хөшигийн хөндийн нисэх буудал барих төслийн Хөшигний ар дахь нууц" нэвтрүүлгийн 4 дэх дугаараар энэ асуудлыг дэлгэрэнгүй хөндөнө.
Эх сурвалж: "ЭРЭЛ" ЭРЭН СУРВАЛЖЛАХ НЭВТРҮҮЛЭГ
ТВ8 телевиз
Сэтгэгдэл ( 14 )
Erdenet uildver onts baidal nertei bas l shaanii gazar bolson
Zah zeeliin unees dooguur avsan bolovch 55 sayeiin hohirol uchruulsan geed M. Enkhsaihand 4. 5 jil narand hiichlee Ene huvalznuud 10dahin usguj avchaad narand tarvalzaj yavna yamar niigemd. yaj amidraad baigaa yum be
30 гаруй жил сул задгай явлаа, үүнийг ашигласан төрийн луйварчин, хулгайч нар л олон боллоо. Бүх газар яаж хэдэн төгрөг идэхүү гэсэн хэдхэн хүний бүлэг бүрэлдсэн байгаа, үүнийг устгахгүй бол төсвийн мөнгөний ихэнхи нь луйварчдын гарт очиж бага нь ажил болсон болдог. Иймээс иймэрхүү идэж уусан луйварчдын хөрөнгийг нь хурааж яллах хэрэгтэй. Босож ирэхгүй болтол нь шийтгэх хэрэгтэй.
Undur alban tushaaltnuudad avilga alban tushaaliin heregee o nooh ajliig changatgah hetegtei.ene hurliin heregt shyyhiin onc baidal togtooj yaraltai shiidvertei ajillahgyi bol bolohoor bailaa.
Улс төрийн намын гар хөл болсон уяаны ноход бол чаддаг юм нь ердөөл луйвар хулгай
mongold hiisen yum bolgon hel amtai, hardalt ataarhal. yostoi dampuurj baival taarsan novshuud, orkuudad taalagdah albagui
хөрөнгий нь хураагаад бүх насаар нь шоронд хиймээр юм, хууль нь их зөөлөн болохоор даврах юм
Оюу толгойд бас цагаан захтангуудын бизнес цэцэглээд буй маш сайн шалгаад өгөөч!Бүгдийхэн хөрөнгийг хураа.
шуналын шүлс орсон юм байна л даа тийм боло ч олигтой ч ажил болохгүй байх даа оюу толгой байна бас
сайханбилэг баярцогт нарын дэндцэн ойрхон найз нь штээ тэд ийм нехерлелеер найзалж байжээ
шоронд хий, хураа
yagaad iim uls amdraad yavaad bdag ard tumen ee hohrooch.d yaj ichehgui horvood honood yavdag burhan avragch nar yagaad hulgai ch nar t amdrah bolomjiig uguud bdag bna denduu herthgii yum aa da hulgaich nart dandaa bolomj ugdug n burhan buruu yum aa da ⁉️ guiee ene bolomjooro amdraad yavaan buruudah yum aa fuck Mglchuud bugd hulgai hj amdarval taarj tohirno durak yuch hiij buteeg.d nemergui uls oron uter turgen sunvul tohroh uls
Ингэж идээд байвал улс хэзээ ч хөгжихгүйд гайхах зүйлгүй. Илт дорд үзээд доромжилчих юм бна л дах
Хулгайч нарын хөрөнгийг хурдан хурааж улсыг хохиролгүй болго,