Кэти Перри, Орландо Блум нар охинтой боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 27

35 настай дуучин Кэти Перри, 43 настай жүжигчин Орландо Блум нар шинэ хүнээ өлгийдөн авчээ. Тэд охиндоо Дейзи Дав Блум гэх нэр өгсөн байна.

Кэти Перри хөл хүнд гэдэг нь өнгөрсөн гуравдугаар сард тодорхой болсон юм. Орландо Блум Кэтид гэрлэх санал тавьсан ч хурим нь цар тахлаас болж хойшлогджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top