БШУЯ-ны Дээд боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Батнэмэх өнөөдөр яамдын хамтарсан мэдээллийн цагт оролцлоо. Тэрбээр “Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн А/21 дүгээр тушаалаар “Их, дээд сургууль, коллежийн хичээл, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам”-ыг баталж, Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын нөхцөлд танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр хичээл, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна гээд дараах мэдээллийг өглөө.
Монголын их, дээд сургуулиудын консорциум, Хувийн их, дээд сургуулийн холбоонд тус тус дээрх “түр журам”-ыг хүргэн, хэрэгжилтийг ханган ажиллах чиглэл хүргүүлсэн. Уг журмаар 2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэлийг хангах, хичээл сургалтын үйл ажиллагааг танхимын болон танхимын бус /цахим хичээл/ хосолсон хэлбэрээр зохион байгуулахад батлагдсан түр журмыг мөрдөж ажиллахыг нийт их, дээд сургууль, коллежийн сургуулийн захирал нарт даалгажээ.
Үүнд,
- Сургууль, дотуур байрын орчинд коронавируст халдвар (КОВИД-19)-ын эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлж, дотоод хяналтыг чангатган, тус халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт, сурталчилгаа тогтмол зохион байгуулна.
- Эрүүл мэндийн яам, Улсын онцгой байдлын болон мэргэжлийн хяналтын байгууллагаас өгсөн урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг ил тод байршуулна.
- Сургууль, дотуур байрны нийтийн эзэмшлийн зам талбайд 1-1,5 м зай барих тэмдэглэгээг заавал хийнэ.
- Сургууль, дотуур байр, танхимын сургалтын үед багш, суралцагч, ажилтныг амны хаалттай нэвтрүүлэх, тэдний биеийн халууныг хэмжих, гарыг халдваргүйжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.
- Багш, ажилтнууд өөрийн ажлын байрандаа байх, өрөө тасалгаанд гадны хүн оруулахгүй, сэлгүүцэхгүй, бусад нэмэлт үйл ажиллагааг сургалтын байгууллагын орчинд зохион байгуулахыг хориглоно.
- Оюутан суралцагчдад хичээлээс бусад үед хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх;
- Хичээлийн анги танхим, дотуур байр орчмын бүсэд цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг хуваарийн дагуу тогтоосон цагт тогтмол хийж, гадны хүн олноор цугларахгүй, нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авах;
- Сургуульд нэвтрэх үед амны хаалт зүүхийг шаардах ба биеийн халууныг хэмжин, тэмдэглэл хөтлөн, гарыг халдваргүйжүүлнэ.
- Сургууль, дотуур байранд суралцагч, багш, ажилтан /бүлээн/ ус уух боломжийг бүрдүүлнэ. Багш, суралцагчид өөрийн аяга, усны савтай байна.
- Шаардлагатай цэгүүдэд (ариун цэврийн өрөө, нийтийн эзэмшлийн талбай, хоол үйлдвэрлэх хэсэг, хувцас өлгөх, хурлын танхим, анги танхим бүрд, орох гарах хаалганы хажууд) гар халдваргүйжүүлэх уусмалыг байршуулсан байна.
- Ариун цэврийн өрөө, угаагуурт дараалал үүсгэхгүй байхаар 1-1,5м зай барих тэмдэглэгээ хийж, тосгуур, угаалтуур, суултуур зэргийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодисоор 2 цаг тутам, бохирдсон тохиолдолд тухай бүрд цэвэрлэнэ.
СУРГУУЛИЙН ТАНХИМЫН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
- Сургуулийн элсэлтийн бүртгэл, хичээл сонголтын үйл ажиллагааг цахимаар зохион байгуулна.
- Танхимын болон танхимын бус сургалтыг чанартай зохион байгуулах;
- Цахим сургалтын контентыг бэлтгэх, студи, тоног төхөөрөмж ашиглах боломжийг бүрдүүлнэ.
- Өнгөрсөн хичээлийн жилийн сургалтын хөтөлбөрийн агуулгыг суралцагчдад чанартай, хүртээмжтэй хүргэсэн байдалд дүн шинжилгээ хийж, тусгай лаборатори, тоног төхөөрөмж шаардсан хичээл, сургалтыг нөхөн эзэмшүүлэх ажлыг чанартай зохион байгуулах;
- Хичээл эхлэхийн өмнө, дараа, ээлж хооронд анги танхимд цэвэрлэгээ хийх, хичээлийн завсарлагаа бүрд салхивчаар агаар сэлгэлтийг тогтмол хийнэ.
ДОТУУР БАЙРНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР
- Оюутны дотуур байранд суух бүртгэлийг цахимаар зохион байгуулж, 2020 оны аравдугаар сарын 01-04-ний өдрүүдэд оюутан, суралцагчийг хүлээн авах бэлтгэл ажлыг хангах;
- Хичээлийн жил эхлэхээс өмнө ариутгал, халдваргүйжүүлэлт хийх тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар сургуулийн дотоод болон гадаад орчны халдваргүйжүүлэлтийг хийлгэнэ.
- Оюутан дотуур байрын нийтийн эзэмшлийн талбай, номын сан, цайны газар, амрах өрөө, ариун цэврийн өрөөнд амны хаалтыг тогтмол зүүнэ.
- Оюутан, суралцагчдын орж гарах үеийн бүртгэл, тэмдэглэлийг хөтөлж тухайн өдрийн жижүүр гарын үсэг зурж, хүлээлцэнэ.
- Гадны иргэнийг дотуур байранд нэвтрүүлэхийг хориглоно.
- Эцэг, эх асран хамгаалагч нь хүүхэдтэйгээ тусгай хуваарь, сургуулиас баталсан дотоод журам, зааврын дагуу уулзана.
- Дотуур байрны өрөө тасалгааны цэвэрлэгээ, агаар сэлгэлтийг тогтсон цагт хуваарийн дагуу хийж, хувийн ариун цэврийг сахиж, өрөөний эмх цэгц, байрын дотоод дэг журмыг баримтална.
- Ариун цэврийн өрөө, угаагуурт дараалал үүсгэхгүй байхаар зай барих тэмдэглэгээ хийж, тосгуур, угаалтуур, суултуур зэргийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодисоор 2 цаг тутам, бохирдсон тохиолдол бүрд цэвэрлэнэ.
- Дотуур байрны суралцагч хоол хүнсэндээ шинжилгээ баталгаажилтгүй, түргэн гэмтэх хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байж өөрийн эрүүл мэндийг хамгаална.
- Дотуур байранд амьдардаг суралцагчид халуурах, ханиалгах, нус гоожих, толгой эргэх зэрэг өвчний шинж тэмдэг илэрсэн үед анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх түр тусгаарлах өрөөг бэлдсэн байна. Түүнчлэн тусгаарлах үед авах арга хэмжээний зааврыг бэлтгэн, хариуцах эзнийг тодорхой болгосон байна.
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН ҮҮРЭГ, ОРОЛЦООНЫ ТАЛААР
- Коронавируст халдвар (КОВИД-19)-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах, тухайн сургууль өөрийн үйл ажиллагааны онцлогт тохируулан дотоод журам гаргах, сургалтад багш, ажилтныг бүрэн хамруулах ажлыг сургуулийн удирдлага зохион байгуулна.
- Сургуулийн эмч нь нийгмийн ажилтан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт, сурталчилгааг тогтмол зохион байгуулна.
- Багш, ажилтан нь сургуулийн орчинд тогтоосон дэгийг суралцагчид баримталж буй байдал, тэдний биеийн эрүүл мэндэд хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд сургуулийн эмчид мэдээлэл өгч ажиллана.
- Оюутан нь сургуулийн орчинд тогтоосон дэгийг баримталж, биеийн эрүүл мэнддээ анхаарал тавьж, шаардлагатай тохиолдолд багш, сургалтын алба, сургуулийн эмчид хандана.
Сэтгэгдэл ( 1 )
Өрөөндөө wc, угаалтуур байхгүй бол оюутны байр биш цэргийн казарм юм биш үү?