АНУ-ын Нисэх хүчин робот нохойг туршиж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 09

АНУ-ын Батлан хамгаалах яамны шийдвэрээр зэвсэглэлд шинэ технологи нэвтрүүлэх төслийн хүрээнд Нисэх хүчинд робот нохойг туршиж байна.

Туршилтын ажиллагаа Мохавын цөлд болж буй аж. Туршилтын үр дүн ямар байхаас шалтгаалан зэвсэглэлд нэвтрүүлэх боломжтой эсэхийг тогтоох юм.

Энэхүү робот нохойг нисэх төхөөрөмжийн гэмтлийг алсаас тодорхойлж, чухам ямар засвар хийхийг тооцоолдог аж. Мөн нисэлт дунд хөлгийн гадна гарч дайсны хөлгийг устгах чадвартай юм байна.

Туршилтын робот нохдыг Филадельфи хотод төвтэй “Ghost Robotics” компани хөгжүүлжээ.

Онц байдал тогтоосон болон дайны үед нисэх төхөөрөмжийг гэмтлийг тодорхойлох, болзошгүй дайсны байрлал зэргийг наносекундэд тооцолж чаддаггаараа бусад төхөөрөмжөөс онцлог аж.

АНУ-ын Батлан хамгаалах яам зөвхөн Нисэх хүчний салбарт ч биш бусад салбарт робот нохдыг туршина.

Туршилтын журмаар нийт 60 робот нохойг “Ghost Robotics” компани зохион бүтээжээ.


Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top