Коронавирус хүний тархийг гэмтээдэг хэд хэдэн үр дагавартай болохыг Ливерпулийн их сургууль, Лондонгийн их сургуулийн коллеж, Йелийн их сургууль болон Иконы анагаах ухаан сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаа харуулжээ.
Коронавирусний халдварын улмаас мэдрэл, сэтгэцийн хүндрэлүүд үүссэн өвчтөнүүдийн 62 хувийнх нь тархины цусан хангамжийн систем гэмтсэн байжээ. Ингэхдээ эдгээр өвчтөний 31 хувьд нь ухаан самуурах, удаан хугацаанд ухаан алдах зэрэг сэтгэцийн өөрчлөлтүүд ажиглагдсан байна.
Лондонгийн их сургуулийн коллежийн эрдэмтдийн судалгаанаас үзвэл, КОВИД-19 тархинд цус харвах, тархины эсийн үрэвсэл үүсгэх нь түгээмэл болох нь тогтоогджээ. Мэдрэлийн тогтолцоонд гарч буй эдгээр үр дагавар хүнд хэлбэрт шилжиж, тархи, нугас үрэвсэж, мэдрэлийн эсүүдийн бүрхүүл үгүй болох эрсдэл ажиглагджээ. Эдгээр хүнд өвчтөнүүдэд амьсгалын замын шинж тэмдэг илрээгүй боловч гол өвчлөл нь тархийг гэмтээсэн явдал байжээ. Мэдрэлийн шинжтэй ийм шинж тэмдэг хүн амын янз бүрийн бүлэгт илэрсэн байна.
Харьцангуй залуу хүн цус харвах, тайлбарлах боломжгүй сэтгэцийн өөрчлөлтүүд ажиглагдсан гэж Ливерпулийн их сургуулийн мэдрэл судлаач Бенедикт Майкл онцолжээ.
Сэтгэгдэл ( 1 )
korona tussan saidig ajlaas ni halah xeregtei tarhi ni gemteltei