Хятадын эрдэмтэд хоёр мянган жилийн настай бунхнаас илрүүлсэн хүрэл савтай шингэний нууцыг тайлсан тухай Синьхуа агентлаг мэдээлжээ.
Шинжилгээний дүнгээс үзвэл хүрэл саванд спирт агуулсан эмчилгээний зориулалттай шингэн хадгалагдаж байжээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, эл шингэн бэлдмэлийг цус тогтоох, үрэвсэл намдаахад хэрэглэдэг байсан аж. Энэхүү олдворын судалгааны ажил үргэлжилж байгаа ба эрдэмтэд бэлдмэлийг хийсэн түүхий эд, бэлтгэх үйл явцын талаарх илүү их мэдээлэл олж авахаар судалж байна.
Эртний Хятадын бунхныг энэ оны тавдугаар сард Хэнань мужийн Санмэнся хотын ядуусын хорооллыг тохижуулах ажлын үеэр илрүүлжээ. Урьдчилсан дүгнэлтээр, бунхныг Цинь улсын сүүлч үе /МЭӨ 221-207/ болон баруун Хан гүрний эхэн үед /МЭ 8 он/ бүтээсэн гэж шинжээчид үзэж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Залуужуулагч шингэн ууцгаа 18 настай болно\n