“Tesla” цахилгаан автомашинд зориулж ХҮЧИРХЭГ аккумулятор бүтээнэ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 23

АНУ-ын автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани цахилгаан хөдөлгүүртэй автомашинд зориулж илүү хүчтэй аккумулятор гаргахаар зэхэж байна гэж тус компанийн тэргүүн Илон Маск танилцуулжээ. Тэрбээр өнөөг хүртэл боломжийн үнэтэй автомашин танилцуулж чадаагүйд сэтгэл зовниж буйгаа илэрхийлээд үүний тулд зайны өртгийг бууруулах шаардлагатай гэж тайлбарлажээ.

“4680” гэж нэрлэгдээд буй шинэ аккумулятор цилиндр хэлбэртэй бөгөөд эзлэхүүн нь тус компанийн өдгөө хэрэглэж буй аккумуляторуудыг бодвол тав дахин их багтаамжтай байх гэнэ. Илон Маскийн хэлснээр, шинэ төхөөрөмж цахилгаан автомашины нэг удаагийн цэнэглэлтээр туулах зайг мэдэгдэхүйц нэмэгдүүлэхээс гадна ирээдүйд цахилгаан хөдөлгүүртэй автомашины үнийг бууруулахад дөхөм болох аж. Тэрбээр гурван жилийн дараа тус компани 25 мянган ам.долларын үнэтэй цахилгаан автомашинаа танилцуулна гэж амлажээ. Эдгээр машиныг жолоочийн бүрэн оролцоогүйгээр компьютерын тусламжтай удирдах боломжтой байх гэнэ. Шинэ аккумуляторыг 2021 оны сүүлчээс эхлэн үйлдвэрлэж эхлэх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top