Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 09 дүгээр сарын 30-ны өдөр орсон цасан шуурганы улмаас малдаа яваад сураггүй болсон дуудлагаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, нийт 10 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Тодруулбал, Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд 2, Өлзийт суманд 1, Хужирт суманд 2, Бүрд суманд 1, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 1, Төв аймгийн Эрдэнэсант суманд 1, Бүрэн суманд 2 иргэнийг эсэн мэнд олж, ар гэрийхэнд нь хүлээлгэн өгсөн юм.
Харин Өвөрхангай аймгийн Өлзийт суманд 1, Зүүнбаян-Улаан суманд 1, Бүрд суманд 2, Дундговь аймгийн, Эрдэнэдалай суманд 1, Төв аймгийн Дэлгэрхаан суманд 2, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 1 нийт 8 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/191 дүгээр тушаалаар Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам, замын байгууламжийг 10 дугаар сарын 01-ний өдрийн 00:00 цагаас мөн өдрийн 10:00 цаг хүртэл хаалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )