ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, “ЖАЙКА”-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга, хатагтай Тамура Эриког хүлээн авч уулзлаа.
Японы Нагоя их сургуулийн санаачлагаар МУИС, ОБЕГ-тай хамтран “Өвсний үндэс хөтөлбөр”-ийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр иргэд, орон нутгийн удирдлагыг чадавхжуулах зорилготой төслийг Ховд аймагт хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.
Уулзалтын үеэр дээрх төслийн хүрээнд хийгдэж байгаа үйл ажиллагаа болон хүний нөөцийг чадавхжуулах магистр, докторын сургалтын талаар санал солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )