Хаягдсан эртний суурин олджээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 08

Францын археологичид Понтарлье мужид малтлага хийх үеэр франкуудын суурингийн туурь олжээ.

Эрдэмтэд сууринг МЭ VI зуунд байгуулсан гэж үзэж байгаа бөгөөд тухайн үед энэ нь харьцангуй том суурин байсан байна. Одоогоор археологичид 200-300 км. метр талбай бүхий арав орчим тэгш өнцөгт барилга болон дөрвөн бунхан бүхий оршуулгын газар нээгээд байна. Бунханд их хэмжээний гоёл, чимэглэлийн зүйлс байсан учир мэргэжилтнүүд энэ сууринд чинээлэг хүмүүс амьдарч байсан гэсэн таамаг дэвшүүлжээ. Түүнчлэн, энэ суурин байгуулагдсанаас хойш 150-200 орчим жилийн дараа буюу VII зууны сүүлээр маш богино хугацаанд эзгүйрснийг судлаачид тогтоожээ.

Гаднын халдлага, гал түймрийн ул мөр байгаагүй тул археологичид энэхүү суурин эзгүйрсэн шалтгааныг ээлжит их нүүдэлтэй холбон үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top