Орхон аймгийн Онцгой комисс, шуурхай штаб, шуурхай хариу арга хэмжээний багийн гишүүдийг чадавхжуулах сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Шадар сайдын зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр нараар ахлуулсан ЭМЯ, ОБЕГ, ХӨСҮТ, АШУҮИС болон ДЭМБ-ын мэргэжилтнүүд онол, дадлага хосолсон сургалтыг танхимаар болон цахимаар явуулж байгаа юм.
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын 89 дүгээр тушаалаар коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой “Ковид-19”-ын цар тахлын үеийн орон нутгийн шуурхай штаб, шуурхай хариу арга хэмжээний багийг бэлтгэх сургалт”-ыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Баян-Өлгий, Ховд, Увс, Булган, Хөвсгөл аймгуудад ажиллаж, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, шуурхай хариу арга хэмжээний багийн гишүүдийг томилгожуулан, бэлтгэл, бэлэн байдлыг нь хангуулаад байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )