ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн дэд хурандаа Ц.Ганчимэг багштай 6521 дүгээр дамжаанаас “Гамшгийн эрсдэл-олон нийтийн оролцоо” сэдэвт арга хэмжээг /2020.10.13/ зохион байгууллаа.
Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, аюулгүй амьдрах ухаанд сургах, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг таниулах зорилготой тус сургалтад Баянзүрх дүүргийн 32 дугаар цэцэрлэгийн хамт олныг хамруулсан юм.
Энэ хүрээнд 45 багш, ажилчин болон 223 хүүхдэд гамшгаас хамгаалах мэдлэг, дадлага олгох танхимын сургалтыг явууллаа.
Мөн хүүхдүүдийн дархлааг дэмжих зорилгоор витаминжуулалтын аяныг өрнүүлж, гамшгаас урьдчилан сэргийлэх материалыг 170 гаруй эцэг, эхчүүдэд тараасан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )