Ховд аймгийн Булган сумын баруун урагш 15 км зайд буюу Алаг толгой багт өчигдөр /2020.10.13-ны 20:55 цагийн орчим/ асфальтан замд Toyota corrolla маркийн автомашин онхолдож, зорчигч 48 настай, эрэгтэй Э, 31 настай, эрэгтэй Г нарын хоёр хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол гарсан байна.
Иймд иргэд жолооч, та бүхэн техникийн бүрэн бүтэн байдал, зам орчны байдалд хурдаа зөв тохируулан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна!!!
Иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтэлсэн болно.
Сэтгэгдэл ( 0 )