2020.10.21-ний өдөр 22 цагийн орчимд Дорноговь аймгийн Өргөн сумын 4-р баг /сумын төвөөс зүүн тийш 10км/ шороон замд УАЗ-469 маркийг автомашин Hyundai porter маркийн автомашинтай мөргөлдсөн ноцтой осол гарчээ.
Ослын улмаас жолооч 44 настай, эрэгтэй Г-н амь нас хохирсон байна.
Иргэд ээ!!! жолооч нар аа!!! зам орчны байдалд хурдаа тохируулан, техникийн бүрэн бүтэн байдлаа ханган, замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас АНХААРУУЛЖ БАЙНА!!!
Тав хоногийн хугацаанд зам тээврийн ослоор зургаан хүний амь нас хохирч байна. Жолооч таны буруу үйлдлээс болж жилд олон гэр бүл, эцэг, эх, үр хүүхэд өнчирч үлдэж байна. Иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтэлсэн болно.
Сэтгэгдэл ( 1 )
хөдөөгийн замд нутгийнхан голдуу л явах юм билээ.ум ма ни бад ми хум.