Өнгөрсөн шөнө буюу аравдугаар сарын 4-5-нд шилжих шөнийн 01:01 цагийн орчимд СХД-ийн 4 дүгээр хороо, "Арвайн үндэс" худалдааны төвийн хойд замд Toyota Prius маркийн автомашины жолооч Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Toyota Prius маркийн хоёр автомашин, Toyota Sai маркийн автомашинуудтай мөргөлдөж, ноцтой осол гаргасан талаар өмнө мэдээлсэн билээ.
Цагдаагийн албан хаагчийг мөргөж, амь насыг нь хохироосон хэргийн ослын зургийг холбогдох байгууллагаас олон нийтэд дэлгэжээ.
Ослын улмаас 32 настай, эрэгтэй А амь нас хохирсон байна.
Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас АНХААРУУЛЖ БАЙНА!!!.
Сэтгэгдэл ( 2 )
Үхэр монголчууд
Согтуугаар автомашин жолоодож яваа этгээдийг санаатайгаар хүний амь хохироох гэж яваа алуурчин гэж үзэж ял оноодог дэлхийн хууль үйлчилдэг юм байна лээ шүү.