СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зил-130 автомашин онхолдож, жолооч нь нас баржээ

2020 оны 10 сарын 30

2020.10.28-ны өдрийн 00.25 цагийн орчимд Төв аймаг Батсүмбэр сум Цогт-Өндөр 2-р баг “Өлгий даваа” гэх газар /сумын төвөөс хойш 60 км/ шороон замд Зил-130 маркийн автомашин онхолдож, жолооч 36 настай, эрэгтэй, Г-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.

Иргэд жолооч та бүхэн үзэгдэлт хангалтгүй үед батлагдаагүй замаар зорчихгүй байхыг Тээврийн Цагдаагийн Албанаас анхааруулж байна.

Иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтэлсэн болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top