СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуугаар автомашин жолоодсоны улмаас хүний амь хохирчээ

2020 оны 10 сарын 30

Хэнтий аймгийн Батширээт сумын 4-р багийн нутаг дахь Өндөр даваа гэх газар (Сумын төвөөс баруун урагшаа 5 км) өчигдөр /2020.10.29/ 20:50 цагийн орчимд шороон замд Toyota Probox автомашины жолооч нь согтуугаар автомашин жолоодож яваад замын хажуугийн мод мөргөж, 60 настай, эрэгтэйн амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.

Монгол Улсын ЗХД-ийн 12.2 дахь заалт Харанхуй үе болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явахыг Тээврийн Цагдаагийн Албанаас анхааруулж байна.

Иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтэлсэн болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top