СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Toyota Corolla автомашин онхолдож, хоёр хүний амь нас эрсдэв

2020 оны 10 сарын 26

2020.10.24-ний 04 цагийн орчим Сэлэнгэ аймаг Цагааннуур сумын 1 дүгээр багийн нутаг Оргихын ар гэх газар /сумын төвөөс баруун урд зүгт 30км/ шороон замд Toyota Corolla автомашин онхолдож, зорчигч 42 настай, эрэгтэй, Б,  42 настай, эрэгтэй, П нарын хоёр хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.

Жолооч та орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам орчины байдалд хурдаа тохируулан, техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтэлсэн болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top