СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуугаар айлын гэр дайрч, хоёр хүний аминд хүрчээ

2020 оны 10 сарын 16

Дорнод аймаг Хөлөнбуйр сум 3-р багт өнгөрсөн шөнө (2020.10.16-ны 00.16 цагийн орчимд) Тоуоta Prius-20 маркийн автомашины жолооч 24 настай, эрэгтэй Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож, монгол гэрийг дайрч, хүний аминд хүрсэн хэрэг гарлаа.

Ноцтой зам тээврийн ослын улмаас гэрт байсан 15 настай, эрэгтэй Д, 6 настай, эрэгтэй А нарын 2 хүүхэд хүнд гэмтэж, 43 настай, эрэгтэй Г, 43 настай эмэгтэй О нарын хоёр хүний амь насыг хохирчээ.

Иймд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна!

Иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтэлсэн болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dff(150.129.141.143) 2020 оны 10 сарын 17

pisdaa eej aav 2 ig ni aljdee yanz ni

0  |  0
Top