Төв аймгийн Өндөрширээт сум 2-р баг “Бүс Хайрхан” гэх газар өчигдөр /2020.20.20/ 19:30 цагийн орчим /Улаанбаатар хотоос Өвөрхангай чиглэлийн 188 кт/-т асфальтан замд Toyota Prius-20 маркийн автомашин Kia Granbird автобустай мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Ослын улмаас зорчигч 23 настай, эмэгтэй Н-н амь нас хохирсон байна.
Улаанбаатар хотоос баруун аймгийг чиглэсэн авто замд халтиргаа гулгаа үүссэн тул АНХААРАЛ болгоомжтой тээврийн хэрэгслийн ХУРД-ыг тохируулж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтэлсэн болно.
Сэтгэгдэл ( 0 )