ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсад хөгжүүлж буй хоёр вакциныг албан ёсоор бүртгэснээ зарлалаа.
Уг вакциныг Новосибирскийн Вектор судалганы хүрээлэнд хөгжүүлж буй бөгөөд “ЭпиВакКорона” гэж нэрлэжээ.
Энэхүү вакцин нь хүний эсэд нөлөөлж, дархлаа сайжруулах зорилготой пептидэд суурилсан, хоёр удаа тарих вакцин юм байна. Өөрөөр хэлбэл анхны вакциныг хийлгэснээс тодорхой хугацааны дараа дахин тарих юм.
Вакцины анхан шатны туршилт хоёр сар гаруй үргэлжилж 18-60 насны 100 гаруй сайн дурынхан хамрагджээ. Анхан шатны туршилт хоёр долоо хоногийн өмнө дууссан байна.
ОХУ-ын хэвлэл мэдээллээр уг вакцин нь вирусний халдвар авсан хүнд хурдан хугацаанд эсрэг биет үүсгэж байгааг онцолжээ.
ОХУ-ын Шадар сайд Татьяна Голиковагийн хэлж буйгаар хоёр дахь шатны туршилт энэ долоо хоногт эхэлж нийтдээ 40 мянган хүн хамрагдаж байгаа аж.
ОХУ хоёр сарын өмнө наймдугаар сарын 11-нд дэлхийд анх удаа коронавирусний эсрэг “Спутник V” вакциныг бүртгэж авсан юм.
Эх сурвалж: CTV
Сэтгэгдэл ( 2 )
Тэгээд хун ардда тариач овчин чинь ихдээд л бгаа биз дээ худлаа сэвээд байхаар
Manaid vaccin, em taria hiideggvi yum uu. Ter tusmaa ene ved yu hiij bga bol