ОБЕГ: Алба хаагчид эмнэлгийн зааварлагчаар бэлтгэгдлээ

2020 оны 10 сарын 16

ОБЕГ-ын Үндэсний аврах бригадаас Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтран  “Эмнэлгийн зааварлагч бэлтгэх” сургалтыг зохион байгуулж, сургалтад хамрагдсан алба хаагчдад гэрчилгээг нь гардуулан өглөө.

Энэ сарын 05-15-ны өдрүүдэд буюу 10 хоног үргэлжилсн тус сургалтад  Үндэсний аврах бригад, СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр анги, Зэвсэгт хүчний анги, байгууллагын нийт 64 алба хаагч хамрагдсан юм.

Алба хаагчид гамшгийн үед эмнэлгийн анхан шатны тусламжийг үзүүлэх чадвар эзэмшиж, эмнэлгийн зааварлагчаар бэлтгэгдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top