“Онцгой байдлын алба-Миний нүдээр” гар зургийн уралдаан болов

2020 оны 10 сарын 16

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын хүүхдүүдийг сэтгэн бодох чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор “Онцгой байдлын алба-Миний нүдээр” гар зургийн уралдааныг зохион байгууллаа.
 

“Гамшийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийн хүрээнд зохион байгуулсан тус уралдаанд алба хаагчдын 8-12 насны 13 хүүхэд оролцсон байна.

Нэгдүгээр байрт 9 настай П.Төгөлдөр, хоёрдугаар байрт 10 настай Б.Содбилэг, гутгаар байрт 10 настай А.Тэмүүжингийн бүтээл тус тус шалгарч, “Өргөмжлөл” үнэ бүхий зүйлээр шагнагдлаа гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top