АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг Финландын “Nokia” компанитай хамтран саран дээр үүрэн холбооны LTE/4G сүлжээ байгуулахаар болжээ.
“Nokia” компанийн технологийг ашиглан маш бага оврын, эрчим хүч бага хэрэглэдэг LTE сүлжээг сарны гадаргуу дээр 2022 оны сүүл гэхэд ашиглалтад оруулах гэнэ. “Intuitive Machines” компанийн бүтээсэн сансрын аппаратын тусламжтай технологийг саран дээр хүргэхээр төлөвлөжээ. Дэлхийн дагуул дээр байгуулах үүрэн холбооны сүлжээ мэдээлэл, ялангуяа өндөр нягтшилтай дүрс бичлэг дамжуулах, зайнаас сарнаа явагчийг удирдах боломжийг бий болгох юм. Энэ нь саран дээр урт хугацаанд хүн байрлахад амин чухал шаардлагатай гэж “Nokia” компани онцолсон байна.
Сэтгэгдэл ( 0 )