Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын хороо, Эрүүл мэндийн төв хамтран “Дэлхийн алхалтын өдөр”-ийг тохиолдуулан албан хаагчдыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, дархлааг дэмжих зорилгоор өдөрлөг зохион байгуулж байна. Тус өдөрлөгийн арга хэмжээнд Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид хамрагдаж өнөөдөр /2020.10.21/ Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Засаг даргын иргэдэд үйлчлэх төв байр хүртэл явган алхсан юм.
Хөдөлгөөний дутагдлаас сэргийлэн, өөрсдийн эрүүл мэндээ хамгаалж цахилгаан шатнаас татгалзаж шатаар алхахыг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс уриалж байна.
Сэтгэгдэл ( 0 )