Гэр бүлийн зөвлөгөөн зохион байгуулав

2020 оны 10 сарын 22

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын “Эцэг эхийн зөвлөл”-өөс алба хаагчдын гэр бүлийн гишүүдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, хамт олон, гэр бүлийн дунд эерэг уур амьсгал бүрдүүлэх зорилгоор “Гэр бүлийн зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.

Энэ хүрээнд Насан туршийн боловсролын төвийн мэргэжилтнүүд   алба хаагчдын 8-14 насны хүүхдүүдэд “Угийн бичиг хөтлөх”, “Хуримтлал бий болгохын ач тус”, “Цаг төлөвлөлт”, “Тогтвортой хөгжил” сэдвээр, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүд  алба хаагч, гэр бүлийн гишүүдэд “Хүүхдийн эерэг хүмүүжлийн аргачлал” сэдвээр танхимын сургалтыг явуулсан юм.

Зөвлөгөөний үеэр алба хаагчдын гэр бүл, хүүхдүүдийн дунд “Аав, ээж, би”, “Олс таталт”-ын тэмцээнийг зохион байгуулж, шалгарсан гэр бүлийг шагнаж урамшууллаа. Мөн алба хаагчдын гэр бүлийн гишүүдээс гаргасан санал, хүсэлтийг авч, эцэг эхийн зөвлөлийн цаашдын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөөд байна гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top