Онцгой байдлын албаны аварга шалгаруулах спортын тэмцээн болно

2020 оны 10 сарын 27

Онцгой байдлын албаны алба хаагчдын үүрэг гүйцэтгэх бие бялдрын байнгын бэлэн байдал, ур чадварыг дээшлүүлэх, биеийн тамир, спортын хөдөлгөөнд өргөнөөр хамруулах, спортоор бие даан хичээллэх идэвх сонирхлыг өрнүүлэх зорилгоор 2020 оны аварга шалгаруулах спортын тэмцээнийг энэ сарын 30, 31-ний өдрүүдэд  ОБЕГ-ын харьяа “Аврагч”  биеийн тамир, техник спортын хороонд зохион байгуулах гэж байна.

Тэмцээнд ОБЕГ, Үндэсний аврах бригад, Нийслэлийн онцгой байдлын газар болон  бүсийн төвүүдийн  алба хаагчид оролцох юм.

Алба хаагчид туухай өргөлт, гар бөмбөг, дартс, сонс эргэлт, усанд сэлэлт, ширээний теннис гэсэн спортын зургаан төрлөөр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top