Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна

2020 оны 10 сарын 28

Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 127 дугаар тушаалын дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Хүнс, хөдөө аж ахуйн улсын албанд Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгууллаа.

 Хүнс, хөдөө аж ахуйн улсын албанд гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зохион байгуулалт, мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг үнэлж дүгнэх, мэдлэг, дадлагыг дээшлүүлэх зорилготой тус бэлэн байдлын үзлэгийг ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн явуулж байгаа юм.

 

Энэ сарын 29-нийг хүртэл үргэлжлэх бэлэн байдлын үзлэг, шалгалтаар гамшгаас хамгаалах төлөвлөгөө, түүний хэрэгжилт, үүсэж болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, гамшгаас хамгаалах улсын алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах мэдлэг чадвар, бэлтгэл бэлэн байдал болоод ослын үед ажиллах техник хэрэгслийн бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавх зэргийг шалгаж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий гзараас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top