Халдвараас сэргийлэх цогц сургалтыг Сүхбаатар аймагт зохион байгууллаа

2020 оны 10 сарын 30

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар батлагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх “Тохиолдлын удирдлагын тогтолцооны багийг томилгоожуулах, бүрэлдэхүүнийг чадавхжуулах” цогц сургалтыг Сүхбаатар аймагт зохион байгууллаа.

  Сүхбаатар аймгийн хувьд хилийн бичигтийн боомтоор  газрын тос, нүүрс, жоншны экспорт хийгдэж, жолооч нар тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа учраас халдварын эрсдэлийн үнэлгээгээр тус аймаг нь өндөр эрсдэлтэйд тооцогдож байгаа юм.

  Хоёр өдрийн онол, дадлага  хосолсон сургалтад  аймгийн ЗДТГ, МХГ, ОБГ, ЭМГ, Сум дундын штаб, ЗӨСТ, Мал эмнэлгийн газрын удирдлагууд, холбогдох  150 гаруй ажилтан, алба хаагч болон 13 сумын Онцгой комиссын 50 орчим алба хаагч цахимаар хамрагдлаа.

Цартахлын үеийн байнгын бэлэн байдлыг хангуулах, салбар хоорондын хамтын ажиллагаа, үүрэг оролцоог сайжруулах зорилготой ажлын хэсэгт УОК-ын Шуурхай штаб, ОБЕГ, ЗХЖШ, МХЕГ, ХӨСҮТ, JCI Монгол байгууллага, ДЭМБ, МУЗН зэрэг байгууллагуудын мэргэжилтнүүд багтан ажилласан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.219) 2020 оны 10 сарын 30

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nБид хүмүүст мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах зорилгоор хувь хүмүүсийн хооронд зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй шууд холбоо барьж зээл авах хүсэлтэй байгаа хэмжээ, эргэн төлөлтийн хугацааг хэлнэ үү.\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
Top