АН-ын бүлгээс тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх хуулийн төсөл санаачилснаа дуулгав. Ахмадууд маань улсад хийсэн ажлынхаа, төлсөн татварынхаа нэгээхэн хэсгийг тэтгэвэр нэрээр авч байгаа учраас хаа хаанаа л дэмжиж байна. Эргээд 500 гаруй мянган ахмад сонгогчдын санал байдаг учраас гишүүд маань ч цаараглахгүй нь ойлгомжтой. Санаачилагчид эх үүсвэр болох 400 орчим тэрбум төгрөгийг Цагаан суваргын орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулан, босгоно гэх. Гэтэл Цагаан суварга нь төрд биш, хувийн хэвшилд байгаа биз дээ.
Харин Хууль тогтоох дээд байгууллагын гишүүд нь шууд л "Тэтгэвэр нэмэх мөнгийг Цагаан суваргаас гаргана" хэмээн мэдээлэл хийж байх юм. Болдог л юм байх даа. Хууль санаачилагчид маань шууд л дээрэм хийж байгаагаа ил цагаан зарлаж байх шиг. Уг нь хууль өргөн барихаасаа өмнө мөнгөнийхөө эх үүсвэрийг олох ёстой. Тэгэхээр орд газраа төрийн болгох учиртай баймаар. Энэ хооронд ямар процесс явагдаж, хэдий хэр хугацаа шаардах тухай ч байхгүй, шууд л авна гээд дайраад байх юм.
Төр, хувийн хэвшил хоёр өгч авалцахдаа тулвал яах юм. Хамтрахдаа хүрвэл яах юм. Хэрвээ маргаан дэгдвэл шүүхийн шатанд хэдэн жилийн ч нүүр үзэж болно. Хамгийн наад зах нь энэ мэт тооцоолол ч алга. Тэгээд ч Цагаан суваргыг төрд буцаан авах талаар Ерөнхий сайд нэгэн чуулганы хуралдаанд хэрүүл дундаа хавчуулж байснаас өөрөөр юу ч төлөвлөж хийсэн ажил алга. Хэлэлцээрийн ширээнд дээр ч ирээгүй байна. Гэтэл Цагаан суврагад 400 сая ам.доллар оруулчихсан хувийн хэвшил зүгээр л “Май үүнийг ав” гээд өгчихгүй. Энэ нь нэг их наядаар тооцогдох мөнгө. Чухам ямар төлөвлөгөө гаргаад, эх үүсвэрээ тооцоод байгааг ойлгосонгүй.
Сэтгэгдэл ( 2 )
Эх үүсвэр нь эрх мэдэлтнүүдийн дансанд оффшорчдын карманд, ждү чдийн банк бус т байгаа. Таван толгой, Эрдэнэтийн хөрсөнд байгаа.
Аргаа зөв олж чаддаггүй ,арчаагүй новшнууд