Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлөөс гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны тулгамдсан асуудлаар судлаач эрдэмтэд, оюутан сурагчдын дунд “Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоо” эрдэм шинжилгээ, судалгааны ажлын уралдааныг зарлаж байна.
Уралдаан 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 45 хоногийн хугацаатай явагдана.
Уралдааны зохион байгуулалт:
– Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэл, бууруулах арга зам;
– Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх арга, аргачлалыг боловсронгуй болгох арга зам;
– Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл, амжиж анхааруулах системийг сайжруулах арга зам;
– Хот, суурин газрын дахин төлөвлөлт, боловсронгуй болгох боломж;
– Барилгын чанар, газар хөдлөлтөд тэсвэрлэх байдлын үнэлгээ, хүчитгэх боломж;
– Гамшгийн үеийн удирдлага, зохион байгуулалт, төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагаа, сайжруулах арга зам;
– Гамшгаас хамгаалах дадлага сургуулийг боловсронгуй болгох технологи, шийдэл;
– Гамшгаас хамгаалах дэвшилтэт техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн шийдэл, шинэ технологи, инноваци;
– Гамшгийн үеийн нөөц, хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалтыг боловсронгуй болгох боломж.
Дэлгэрэнгүй мэдээллийг 262340, khishigbaatar.bal@gmail.com хаягаар авах боломжтой.
ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА
Сэтгэгдэл ( 0 )