“Монгол бахархал” буюу Чингис хааны төрсөн өдөр энэ сарын 16-нд тохиож байгаа бөгөөд нийслэлийн төв талбайд Улаанбаатар хот болон 21 аймаг, сумын гар урчуудын бүтээл, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааны нээлт болох гэж байна.
Харин маргаашаас нь тус оролцсон бүтээгдэхүүнүүдийг төрөл тус бүрээр нь дотор талбайд иргэдэд нээлттэйгээр дэлгэх аж.
Иймээс ямар төрлийн бүтээгдэхүүнийг хаанаас сонирхож болох талаарх мэдээллийг нээлтийн үеэр авч болох нь ээ.
Уг үзэсгэлэн худалдааны ерөнхий зохион байгуулагчаар “Монгол бахархал” сан, хамтран зохион байгуулагчаар “Үлэмж төгөлдөр” урлан, “Dream land tour” ХХК, “Yammy education center”, “Уран Цамба” урлан, мэдээллийн ивээн тэтгэгчээр Монголын сайтын холбоо ажиллаж байна.
“Монгол бахархал” сан нь үндэсний өв, соёлоо хамгаалах, хадгалах, бүтээгчдийг дэмжих чиглэлд үйл ажиллагаа явуулдаг тус байгууллага үе, удам дамжсан гар урчуудын ур ухаанд шингэсэн өв, соёл, уламжлал нь Монгол үндэстний оюуны дархлааны нэгээхэн хэсэг хэмээн үзэж буй тул өнөө цагийн залууст энэ тухай ойлголт өгч, улмаар уг санаанд тулгуурласан мэдээллийг олон улсад түгээх нь тусгаар Монголоо дангаар нь товойлгоход нэмэр болно гэж үздэг аж.
Үндэсний шилмэл урчуудын хэмээн тодотгож буй уг цугларалтад оролцохоо мэдэгдсэн урчуудын тоо өдгөө 300-д хүрчээ.
Сэтгэгдэл ( 0 )