“Шуурхай бүлэг” Увс аймагт ажиллалаа

2020 оны 11 сарын 04

Монгол улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан “Шуурхай бүлэг” өчигдөр /2020.11.04/ Увс аймгийн Давст сумын Боршоо авто замын шалган нэвтрүүлэх боомтод ажиллалаа.

Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Мөнхдоржоор ахлуулсан шуурхай бүлэгт ОБЕГ, ЦЕГ, ХХЕГ, МХЕГ, ГЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн  холбогдох удирдлага, мэргэжилтнүүд ажилласан юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Боршоо” боомтын үйл ажиллагаа, халдвар хамгааллын дэглэм сахиулах ажилтай танилцаж, аймгийн хүн амын дунд тандалт судалгаа хийн, эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

 Аймаг, орон нутгаас тавьсан санал, хүсэлт цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Улсын Онцгой комисст танилцуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top