Оюутнуудад гамшгаас хамгаалах мэдлэг олголоо

2020 оны 11 сарын 04

НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн 2, 3, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгэр”, “Монгол Солонгосын политехникийн коллеж”, “Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик тээврийн сургууль”-ийн оюутнуудад гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар “Галын аюулгүй байдлын тухай хууль”, гамшгаас хамгаалах “Бэлэн бай” сургалтын багцын хичээлүүдийг ашиглан  хууль эрх зүй, гамшиг ослын талаар ойлголт мэдлэг олгож, болзошгүй аюул, осол, гал түймрийн үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах анхан шатны мэдлэг олгосон юм.

Мөн коронавирусийн халдвар болон айл, өрхийн галын аюулгүй байдлыг хэрхэн хангах, яндангаа хөөлж, угаартах эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хийлээ.

 Танхимын сургалтад дээрх сургуулиудын 87 оюутан хамрагдаж, гурван төрлийн гарын авлага, материалаар хангагдлаа гэж Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top