Газар хөдлөлтийн улмаас Грекийн арал 20 см өргөгджээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 04

 

Энэ оны аравдугаар сарын 30-нд Туркийн Измир муж, Грекийн Самос арлаас холгүй орших Эгийн тэнгист болсон 6.7 баллын хүчтэй газрын хөдлөлтийн улмаас Грекийн Самос арал 18-20 см-ээр өргөгджээ.

Афины Үндэсний их сургуулийн судлаачдын баг Самос арал дээр газар хөдлөлттэй холбоотой өргөн хүрээний хээрийн судалгаа хийжээ. Ингэхдээ газар хөдлөлт барилга байгууламжид үзүүлсэн нөлөө, геодинамикийн үзэгдэл, цүнами болон хөрсний хэв гажилтыг судалжээ. Хамгийн чухал нээлт нь тус арлаас хойд зүгт тэнгисийн бүс дэх хугарлын өмнөд болон хойд хэсэгт тектоник өргөлт болсны улмаас арал 18-20 см-ээр өргөгдсөн байна.

Газар хөдлөлтийн улмаас Самос арал дээр хоёр хүн, Туркт 114 хүн амиа алдаж, мянга гаруй хүн бэртжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top