Турк улсад газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 44218-д хүрчээ.
Туркийн Дотоод хэргийн сайд Сулейман Сойлугийн мэдээлснээр, эхний газар хөдлөлт болсноос хойш нийт 9136 удаагийн чичирхийлэл бүртгэгдсэн байна.
Энэ сарын 6-ны өглөө Турк улсад 7.7 болон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсноор, энэхүү газар хөдлөлт нь Европт сүүлийн 100 жилийн хамгийн хүчтэй байгалийн гамшиг болов. Газар хөдлөлтийн улмаас тус улсад 520 мянган айлын 160 мянган орон сууцны барилга нурж, сүйдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )