Даваа гарагт Туркт дахин газар хөдөлж, нэг хүн амиа алдаж, 69 хүн гэмтэж бэртжээ.
Малатья мужид бүртгэгдсэн газар хөдлөлтийн улмаас 29 барилга нуржээ. Таван орон сууцны барилгын нурангид эрэн, хайх ажиллагаа явагдаж байна. Ешильюрт хотын захирагч Мехмет Чинарын мэдээлснээр, дөрвөн давхар орон сууцны барилгын нуранги дор хүмүүс байгаа ба тэднийг аврах ажиллагаа явж байна.
Энэ сарын 6-нд болсон хоёр хүчтэй газар хөдлөлтөөс хойш гурван минут тутам чичирхийлэл бүртгэгдсээр байна гэж Туркийн Онцгой байдлын газрын эрсдэлийн хэлтсийн дарга Орхан Татар мэдээлжээ. Түүний хэлснээр, газар хөдлөлтөөс хойш 10 мянга орчим чичирхийлэл бүртгэгдсэнээс 45 нь 5-6 магнитудын хүчтэй байжээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, газар хөдлөлтийн улмаас 44 мянга гаруй хүн амиа алджээ.
Сэтгэгдэл ( 1 )
Манайд ийм газар хөдлөлт болбол бүх барилгын компаний захирал шоронд орно